Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023

Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулна.

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2023 оны 04-р сарын 07-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 18:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

НэрсУтасИмэйл хаягЦахим хуудас
Ч.Ариунсан,
Б.Мягмар,
Б.Эрдэнэтуяа,
Э.Солонго,
О.Одгэрэл,
Д.Баясгалан,
П.Жаргалсайхан
344336-338agm@apu.mnwww.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс