Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан ДИЖИТАЛ ШОШГЫГ Монгол Улсдаа анх удаа нэвтрүүллээ

АПУ компани бүтээгдэхүүндээ инновацыг тасралтгүй нэвтрүүлж, шинэлэг шийдлүүдийг шингээн ажиллахыг эрмэлздэг. Дэлхий даяар зохистой хэрэглээг хэрэглэгчдэдээ сурталчлан таниулж, мэдлэгжүүлэх олон төрлийн аян өрнөж буй энэ үетэй АПУ компани хөл нийлүүлэн алхаж бүтээгдэхүүнүүддээ зохистой, хариуцлагатай хэрэглээг таниулах, дижитал хүртээмжтэй шийдлийг нэвтрүүлснээ зарлаж байна.

 

АПУ компанийн нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг дижитал шошгоор дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр хүргэх юм. Энэхүү хөтөлбөрийн дэд төсөл болох ‘Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй’ кампанит ажлаар дамжуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн шингэн хүнсний томоохон брэндүүд дижитал шошгыг бүтээгдэхүүндээ ашигладаг олон улсын жишгийн дагуу АПУ компани нэг алхам урд алхаж, өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлж буй нь энэ юм. Уг шошгоор дамжуулан соёлтой, хариуцлагатай хэрэглэгчийн зан төлөвийг АПУ компани уриалан дэмжиж байна.

Энэхүү олон улсын шинэлэг, бүтээлч шийдлийг АПУ компани нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллийг түгээх дижитал шошгыг бүтээгдэхүүнүүддээ байршуулж эхлээд байна.

Уг шошгыг шингээсэн анхны бүтээгдэхүүн Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан Боргио брэндийн HURD LIMITED EDITION байлаа.

Мөн амт, савлагаагаа бүрэн шинэчилсэн Нийслэл брэнд цаашид уг шошгоор гоёж хэрэглэгчдийн гарт хүрэх болно.