Categories
Мэдээллийн сан Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах залуусын мэтгэлцээнийг дэмжин ажиллаа

Хүн бүрт хөгжил дэвшлийг хүртээмжтэй байлгах, ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалахыг зорьж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа АПУ ХК  нэмэгдүүлэн ажиллаж байна.  Эх дэлхийгээ хайрлах, аливаа сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх тогтвортой хөгжлийн арга хэмжээг сурталчлан таниулах, татан оролцуулж, хамтран хэрэгжүүлэхэд залуусын оролцоо ихээхэн чухал юм.

Энэ хүрээнд залуусын дунд зохион явуулсан “Гэрэгэ” клубын парламентийн мэтгэлцээнийг дэмжин ажиллаа. Залуусын нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудад шийдэл олоход төвлөрсөн энэхүү мэтгэлцээнд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах тогтолцоог төр болон хувийн хэвшил хамтран хөгжүүлэх, эдийн засгийн төвлөрлийг орон нутаг руу чиглүүлэх гэх мэт  чухал сэдвүүдээр мэтгэлцсэн юм.

Цаашид бид тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах аливаа үйл ажиллагаандаа залуусын оролцоог дэмжин ажиллаж, тэдний тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд хийсэн мэтгэлцээний үр дүнд гарсан шийдлийг төсөл хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг чармайн ажиллаж байна.