Нийслэл, 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ээ ХХААЯ-наас шагнаж урамшууллаа.
Энэ үйл ажиллагаанд АПУ компанийн Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа.
Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.
Мөн орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн сайн мэдээтэй байна.