Францчууд виног төгс хийдэг бол Италичууд виног амьдруулж хийдэг. Верона хотод байрлах Итали виноны үйлдвэрлэлийн шигтгээ болсон Brunelli үйлдвэр нь олон үе дамжсан Amarone виног урладаг гэр бүлийн үйлдвэр юм. Amarone виног хийхдээ усан үзмийн шингэнийг 50% хүртэлх хэмжээнд багастал хатааж хийдгээрээ онцлогтой. Ингэснээр виноны амт илүү хүчтэй болдог бөгөөд Amarone гэдэг үг нь ч өөрөө тааламжтай гашуун гэсэн утгыг агуулдаг.
Categories