АПУ компани уламжлал болгон зохион явуулдаг “Хамаг Монгол” соёлын фестивалийг түүхэн 100 жилийн ойдоо зориулан брэнд бүтээгдэхүүнээ экспортлогч болон хамтын ажиллагаатай улсуудын соёлыг түгээх агуулган дор “Хамаг Монгол – Дэлхийд” сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Нийт ажилчдынхаа хамтын нөхөрлөл, нэгдлийг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой “Хамаг Монгол” урлагийн наадамд нийт найман багийн 2400 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
“Хамаг Монгол – Дэлхийд” урлагийн наадмын Шилдгийн шилдэг хамт олноор Франц улсын соёл, уламжлалыг цогц харуулж чадсан Агуулахын алба, Худалдааны маркетингийн алба, Экспортын алба, Хангамжийн алба, Борлуулалтын дата мэдээлэл хөгжүүлэлтийн алба , Худалдан авалтын алба, Орон нутгийн борлуулалтын алба, Сонгон шалгаруулалтын алба багтсан хамт олон шалгарсан бол тэргүүн дэд байранд Герман улсын соёл, дуу хөгжим, уламжлалыг харуулсан Борлуулалтын Off сувгийн алба, Инженерингийн алба, Тайгер төв үйлдвэрийн санхүү тайлагналын алба, Олон улсын брэнд маркетингийн алба, Агуулахын алба, Хүний нөөцийн үйл ажилллагааны алба, АПУ төв үйлдвэрийн шар айргийн үйлдвэрийн хамт олон шалгарч гутгаар байрт Казахстан улсын уламжлалт түүх соёлыг харуулсан “Спирт Бал Бурам” компанийн хамт олон шалгарлаа.
Түүнчлэн бүтэн өдөр хамт олноороо авьяас чадвараа сорин өрсөлдөхөөс гадна хөгжөөн дэмжиж, тухайн улсын хоол хүнс, ахуйн соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэснэээрээ цогц арга хэмжээ болж өндөрлөлөө.