Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадамд АПУ ХК-ийн тамирчид амжилт дүүрэн сайхан наадлаа

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд АПУ ХК-ийн тамирчид үзүүр, түрүү, айрагтай сайхан наадлаа.

АПУ компанийн тамирчин Монгол улсын арслан Б.Орхонбаяр Хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Монгол улсын тод манлай уяач О.Батбилэг Их нас, Соёолон насанд тус тус хурдан морио айрагдууллаа.

Үндэсний сурын харваанд Монгол улсын даян мэргэн Б.Пунсалдулам түрүүлж Даяар дуурсах мэргэн цол хүртсэн бол Үндэсний шагайн харваанд Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай баг алтан медаль хүртлээ.

 Мөн Тод Мэргэн харваач Б.Зоригтбаатар буриад сурын харваанд түрүүлж, Хүчит бөхийн барилдаанд зодоглосон Монгол улсын арслан Д.Ганхуяг, Монгол улсын харцага Б.Цэдэнсодном, Аймгийн арслан М.Даваасүрэн, Аймгийн заан С.Доржпалам нар амжилттай сайхан барилдаж үзэгч, түмэн олныгоо баясуулан цэнгүүллээ.

Нүүдэлчдийн цог хийморийг асааж “Үргэлж өөдөө” амжилт дүүрэн наадсан нийт тамирчдадаа талархал илэрхийлье.