Categories
News archive Marked - News Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized Home Slider News

АПУ ХК 2023 оны Тогтвортой хөгжлийн ажлуудаа тайлагналаа

АПУ ХК-ийн 2023 оны Тогтвортой Хөгжлийн Тайланг танилцуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын удирдамжийн дагуу бид холбоотой нөлөөлөл, үзүүлэлтүүдээ тайлагнаад 2 жил болжээ.

Энд дарж Тогтвортой Хөгжлийн Тайлантай танилцана уу:

Categories
News archive Marked - News Marked - News from media News from media Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together – Experience Show” зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн,  түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.

https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.

 

АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө

Categories
Policies and Regulations

Нэгдсэн удирдлагын тогтолцооны бодлого

Categories
News archive Marked - News Recommended news Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Bloomberg Awards 2023 – Шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ

 

Блүүмбэрг ТВ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Bloomberg Awards 2023 арга хэмжээгээр АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Шилдэг бүтээн байгуулалт шагналыг хүртлээ.

Нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг АПУ компани 2015 оноос судалгааны ажлыг хийж эхлэн, дотоод, гадаадын бяслаг судлаачдын ур ухааныг шингээж, 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулаад байна.

АПУ компанийн дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, цэвэр сүүний бяслагийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой тус үйлдвэр “Wine belt” буюу Алтан өргөргийн бүслүүрт байршдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байршилтай бөгөөд Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хаягдалгүй үйлдвэр юм.

Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн түүнчлэн шимийн архи боловсруулах Монгол технологийг европ технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартжуулж, Монголын хамгийн анхны №1 шимийн архи болох ёслол, хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд буй.

Хонин нуга брэндийн тухай дэлгэрэнгүйг: Honin Nuga | APU DAIRY

Шигүдэри брэндийн тухай дэлгэрэнгүйг: Шигүдэри (apu.mn)

Categories
News archive Marked - News Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

“Чингис Хаан” брэнд Robb Report-Thailand сэтгүүлийн “BEST OF THE BEST 2023”-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ

Үндэсний өв, соёлыг дэлхийд сурталчилсан “Чингис хаан” брэнд нь дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд тэргүүлэх дуу хоолой болсон олон улсын Robb Report-Thailand сэтгүүлийн “BEST OF THE BEST 2023”-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ.
Тайландын Хаант Улсад болсон BEST OF THE BEST AWARD & GALA NIGHT буюу тухайн жилийн салбар бүрийн шилдгүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг “Чингис Хаан” брэнд чимж, тансаг зэрэглэлийн зах зээлд хэрэглэгчдийн ташаалд нийцэж амжилттай байршсаар байна.
АПУ ХК нь Монгол улсын эдийн засагт экспортын төрөлжилт бий болгох хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байна.
#ДэлхийдХамтдаа
Categories
Marked - News Marked - News from media Нийгэмд чиглэсэн бодлого News archive News from media Тогтвортой хөгжил Recommended news Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг

 

Categories
News archive Marked - News Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Recommended news Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

АПУ компани “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-ыг дэмжин ажиллаа

АПУ ХК салбарын тогтвортой хөгжлийг хамтран бүтээх зорилгын хүрээнд бодитоор хэрэгжүүлсэн сайн туршлагуудаа өнөөдөр ‘Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган’-ы үеэр хуваалцаж, үйлдлээрээ нэгдэхийг бүх оролцогч талд уриаллаа.
Бид өөрийн ханган нийлүүлэх сүлжээнд нэмүү өртгийг жигд тарааж, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, цаашлаад орон нутгийн хөгжлийг хурдасгах, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, импортыг орлох, экспортын боломжийг нээх зэрэг тогтолцооны өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн бодлогын дагуу хийсээр байгааг бизнесийн салбарын сайн жишиг болгон үргэлжлүүлэн ажиллах юм.
Categories
Marked - News Recommended news Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

Үндэсний өв соёлоор гоёно: Алтайн ятга

Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga

АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд “Таатай яа” хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн. 

Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!

Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.

 

Categories
News archive Marked - News Marked - We are APU Recommended news Нүүр хуудасны онцлох мэдээ Спирт Бал Бурам ХХК We are APU Нүүр хуудас - мэдээ News

Хагас Зуунаар баталгаажсан ХАМТЫН ҮНЭ ЦЭН

АПУ ХК-ийн СББ ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.

Бид түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

НЭГ. ИМПОРТЫГ ОРЛОХ ЖИНХЭНЭ СҮҮНИЙ  “МОНГОЛ БЯСЛАГ, ШИГҮДЭРИ” УРЛАХ ҮЙЛДВЭР

АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.

Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.

АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.

 

 

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ СББ ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 101 дүгээр зарлигаар АПУ ХК-ийн охин компани Спирт Бал Бурам ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авлаа.

Мөн АПУ ХК-ийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн түүхийг бичилцсэн ажилтнуудын төлөөллүүдийн гавьяа зүтгэл, хөдөлмөрийг төр үнэлэн төрийн өндөр дээд шагнал, тэмдгээр шагналаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – 1
  • Алтан гадас – 8
  • Хөдөлмөрийн хүндэт – 11
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • ХХААХҮЯамны Жуух бичиг
  • Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг
  • Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Өргөмжлөл
  • Эрчим Хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль

 

50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НААДАМ

Улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морьд уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.

БӨХ: Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр аваргалж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

СУР ХАРВАА: Эрэгтэй сур харвааны төрөлд Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү түрүүлсэн бол эмэгтэй сур харвааны төрөлд Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам түрүүллээ.

ШАГАЙН ХАРВААн төрөлд Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг түрүүллээ.

МОРЬ: Хурдын морьд 6 насанд уралдлаа:

  • Азарга насанд 47 морьд уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат Хээр
  • Их насанд 69 морьд уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан
  • Соёолон насанд 36 морьд уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар
  • Хязаалан насанд 42 морьд уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан
  • Шүдлэн насанд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяагийн Хээр
  • Даага насанд Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор тус тус түрүүллээ.

 

Хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

#СоёлоорГоёно #ХагасЗуун #ХамтынҮнэЦэн #АПУ_СББ50

 

Categories
News archive Marked - News Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ News

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан ДИЖИТАЛ ШОШГЫГ Монгол Улсдаа анх удаа нэвтрүүллээ

АПУ компани бүтээгдэхүүндээ инновацыг тасралтгүй нэвтрүүлж, шинэлэг шийдлүүдийг шингээн ажиллахыг эрмэлздэг. Дэлхий даяар зохистой хэрэглээг хэрэглэгчдэдээ сурталчлан таниулж, мэдлэгжүүлэх олон төрлийн аян өрнөж буй энэ үетэй АПУ компани хөл нийлүүлэн алхаж бүтээгдэхүүнүүддээ зохистой, хариуцлагатай хэрэглээг таниулах, дижитал хүртээмжтэй шийдлийг нэвтрүүлснээ зарлаж байна.

 

АПУ компанийн нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг дижитал шошгоор дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр хүргэх юм. Энэхүү хөтөлбөрийн дэд төсөл болох ‘Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй’ кампанит ажлаар дамжуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн шингэн хүнсний томоохон брэндүүд дижитал шошгыг бүтээгдэхүүндээ ашигладаг олон улсын жишгийн дагуу АПУ компани нэг алхам урд алхаж, өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлж буй нь энэ юм. Уг шошгоор дамжуулан соёлтой, хариуцлагатай хэрэглэгчийн зан төлөвийг АПУ компани уриалан дэмжиж байна.

Энэхүү олон улсын шинэлэг, бүтээлч шийдлийг АПУ компани нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллийг түгээх дижитал шошгыг бүтээгдэхүүнүүддээ байршуулж эхлээд байна.

Уг шошгыг шингээсэн анхны бүтээгдэхүүн Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан Боргио брэндийн HURD LIMITED EDITION байлаа.

Мөн амт, савлагаагаа бүрэн шинэчилсэн Нийслэл брэнд цаашид уг шошгоор гоёж хэрэглэгчдийн гарт хүрэх болно.