Categories
АПУ Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Open vacancies

АУДИТОР

Ажлын байрны зорилго: 

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хангаж, дотоод хяналтын орчныг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • АПУ компани болон охин компаниудын санхүүгийн тайлагналд аудит хийх, алба нэгжийн үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
  • Дотоод аудитын баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг багаар болон ганцаараа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
  • Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжлээрээ их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
  • Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
  • Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Нягтлан бодох бүртгэл Open vacancies

Борлуулалтын нягтлан бодогч

Компани: АПУ Трейдинг ХХК

  • Эхлэх огноо: 2022.04.21
  • Дуусах огноо: 2022.05.30
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг

  • Санхүүгийн үйл ажиллагааг хянаж, үр дүнтэй зохион байгуулахтай
  • Өр авлагад хяналт тавин зөрчил дутагдал арилгуулах, зохих шатны хууль хяналтад шилжүүлэх, хариуцсан дансны бичилтээ хянаж, удирдлагыг мэдээллээр хангах
  • Борлуулалт, үлдэгдлийг тулган тооцоо баталгаажуулах
  • Сар, улирлын болон жилийн тайлантай холбоотой тооцоог хийх, дансуудыг тулгах
  • Гэрээнд заасан интервалын дагуу борлуулалтын шимтгэл, агуулахын түрээс бодох,  программд хийсэн бичилтийг тулгах
  • Тайлант хугацаанд хамаарах анхан шатны баримт, борлуулалт үлдэгдлийн тайлан болон бусад баримтыг хүлээн авч хянах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх чадвар
  • Задлан шинжлэх, шүүн тунгаах ур чадвар
  • Цагийн менежментийн ур чадвартай
  • Хэрэглээний програмууд /Ms-Excel/ хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн байх

Нэмэлт шаардлага:

  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Илүү цагаар ажиллах боломжтой
Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Нягтлан бодох бүртгэл Open vacancies

RtR өртөг зардлын шинжээч

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрлэлийн материал зарцуулалтын бүртгэл
  • Үйлдвэрлэлийн гүйцэтгэл бэлтгэх
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн санг үүсгэх, удирдах
  • Үйлдвэрлэлийн өртөг зардлын анализ тайлан бэлтгэх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Бүртгэлийн систем болон Microsoft office программ дээр ажиллах чадвартай.
  • Багаар хамтарч ажиллах болон удирдан зохион байгуулах ур чадвартай.
  • Төлөвлөн зохион байгуулах болон хариуцлага хүлээх чадвартай байх.
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нягтлан бодох бүртгэл Open vacancies

Агуулахын нярав

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.03.23
  • Дуусах огноо:2022.04.22
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Агуулахын бараа хүлээн авах, бүртгэх, хянах, олгох
  • Санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үнэн зөв зохих заавар, журмын дагуу хөтлөж, тайлан тооцоог хугацаанд нь гаргах
  • Агуулахын стандартыг нарийн мөрдөх, бараа материал, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ханган хадгалах, хамгаалах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Нягтлан бодох, нярав чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй
  • Хэрэглээний програм болон санхүүгийн програм дээр ажиллаж чадвартай
  • Үнэнч шудрага, хариуцлагатай, нягт нямбай
  • Ажил зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх