2024 он Ээлжит хурал

2024 оны ээлжит хурал:

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 14:00 – 15:30 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 937,370,019 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 100 хувьцаа эзэмшигч оролцсон нь нийт саналын эрхтэй 1,064,181,553 ширхэг энгийн хувьцааны 88.08% болсон тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэвҮүнд:

  1. АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
  3. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох,
  4. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан “АПУ групп компани 2023 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” гэсэн дүгнэлтийг 99.9999% саналаар батлав.
  2. 99.9996%-ийн саналаар АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгов.
  3. АПУ ХК-ийн ТУЗ-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар сонгов.
    Ердийн гишүүн
    1. Пүрэвийн Батсайхан (9.87% санал)
    2. Бүрэнтогтохын Батбаяр (9.87% санал)
    3. Кеннет Чу (15.9% санал)
    4. Сэн И-Ин (15.01% санал)
    5. Батсайханы Гантиг (9.87% санал)
    6. Баярцогтын Гомбо-Эрдэнэ (9.87% санал)
    Хараат бус гишүүн
    1. Ёндон-Ойдовын Гэрэлчулуун (9.87% санал)
    2. Одончимэдийн Одбаяр (9.87% санал)
    3. Жигжидийн Үнэнбат (9.88% санал)
  4. 99.9999%-ийн саналаар АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг ТУЗ-ийн дарга 10 сая, ТУЗ-ийн гишүүд 6.5 сая байхаар батлав.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: ХЭЭХ-ын тогтоол, ХЭЭХ-ын тэмдэглэл