АПУ Дэйри ХХК

АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар дотоодын дархлаажуулалтын амин чухал хүнс болсон сүүн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангах боломжтой болсон юм.

АПУ Дэйри ХХК нь өдөрт 150 тонн бүтээгдэхүүн боловсруулах, жилд 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Сайн, Маамуу, Дээж, Цэвэр сүү брэндийн 30 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь Герман улсын GEA брэндийн тоног төхөөрөмж бүхий боловсруулах хэсэг болон Швед улсын Tetra Pak, Ecolean савлах шугам, Япон улсын Elopak, ENEDG буюу Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр юм.

Англи, Германы шинжилгээний багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон итгэмжлэгдсэн лабораторитой ба Монгол Улсын хэмжээнд түүхий сүүн дэх антибиотик, соматик эсийн хэмжээг өөрийн лабораторид хэмждэг болсон анхны үйлдвэр юм. Мөн 2018 онд Монгол Улсад анхны кластер ферм байгуулах ажилд хувь нэмрээ оруулсан бөгөөд Улаанбаатар хотоос 95 км зайд тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд фермээс бэлтгэгдсэн сүүг тогтвортой үнээр жилийн дөрвөн улирал худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм.

https://vimeo.com/476828331/156e6c73fe

Үйлдвэрлэлийн хүчин чадал: Өдөрт 150 тонн бүтээгдэхүүн боловсруулах, жилд 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэрийн тоног төхөөрөмж: Герман улсын GEA брэндийн тоног төхөөрөмж, Швед улсын Tetra Pak, Ecolean савлах шугамын төхөөрөмж.

Товч танилцуулга:  АПУ Дэйри ХХК нь 2017 онд бие даасан аж ахуй нэгж болон өргөжиж, өдөрт 150 тонн бүтээгдэхүүн боловсруулах, жилд 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар Сайн, Маамуу, Дээж, Цэвэр сүү брэндийн 32 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь Герман улсын GEA брэндийн тоног төхөөрөмж бүхий боловсруулах хэсэг болон Швед улсын Tetra Pak, Ecolean савлах шугам, Япон улсын Elopak, ENEDG буюу Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр юм. Монголдоо анх удаа түүхий сүүн дэх антибиотик, соматик эсийн хэмжээг өөрийн лабораторидоо хэмждэг болсон ба Англи, Германы шинжилгээний багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон итгэмжлэгдсэн лабораторитой үйлдвэр юм. Мөн 2018 онд Монгол Улсад анхны кластер ферм байгуулах ажилд хувь нэмрээ оруулсан бөгөөд Улаанбаатар хотоос 95 км зайд тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд фермээс бэлтгэгдсэн сүүг тогтвортой үнээр жилийн дөрвөн улирал худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм.