Categories
Сүүн бүтээгдэхүүн Deej™ Бүтээгдэхүүн Brands

Deej (milk)

“Дээж” сүү нь дотоодын үнээний фермерүүдээс сүүгээ татан төвлөрүүлж орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр нам температурт ариутган савласан бүтээгдэхүүн юм. Дээж сүү нь 100% шингэн сүү учраас дээдийн дээд шим тэжээл агуулдаг. Элдэв үнэр, амтгүй тул шууд уухад илүү тохиромжтой. Хэрэглэхэд эвтэйхэн өргөн амсартай элопак савлагаа нь задалсны дараа буцаан таглаж хадгалах боломжийг бүрдүүлдэг.

Тослог: 3.2%

Хадгалах хугацаа: 14 хоног

Илчлэг: 59ккал

Уураг: 2.9гр

 

Categories
Сүүн бүтээгдэхүүн Цэвэр сүү Fresh Milk™ Brands

Pure milk

Өег нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэр сүү

Categories
Sain™ Brands

Sain milk (D vitamin)

Дэлхийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, төрх, амт чанартай, байгальд ээлтэй савлагаа бүхий “Сайн” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн эдгээр бүтээгдэхүүн нь нэр төрөл тус бүрийн онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодисуудаар баялаг байдаг.

Categories
Marked - News from media News from media Recommended news Brands and Products News

ХҮҮХЭД БҮРТ СҮҮ ХЭРЭГТЭЙ

“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.