АПУ ХК нь компанийн ажилтнууддаа зориулан “Дэлхийн Ойн өдөр”, “Дэлхийн Усны өдөр”, “Эх дэлхийн цаг” өдрүүдийг тохиолдуулан байгаль орчны цуврал өдөрлөгүүдийг “Өнгө нэм” ТББ -тай хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр АПУ компани нь хог хаягдлын менежментийн бодлогыг хэрэгжүүлж буй туршлага, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг танилцууллаа.
Бид “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, Монгол улс дахь хөрсний бохирдол, орчны хог хаягдлыг бууруулах зорилгоор “Өнгө нэм” ТББ-тай хамтран 2 сарын хугацаанд үйлдвэрлэлээс гарсан 12 тонн гялгар уутыг дахин боловсруулалтад илгээж, хөрсний бохирдол, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ажиллалаа.
Мөн цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, усыг дахин ашиглах үүднээс нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулж, 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа.
АПУ ХК нь цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалж, нөөцийг үр ашигтай ашиглах, хэмнэх үүднээс 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа. Бид “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулан, усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концерт холл танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- АПУ ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59
Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 08-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх болно.
Хувьцаа эзэмшигч та биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10:00 цагт дуусна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна уу.
№ | Нэрс | Утас | Имэйл хаяг | Цахим хуудас |
1 | АПУ ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn | www.apu.mn |
2 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Мягмар | myagmar.b@www.apu.mn | ||
3 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Э.Солонго | solongo.e@www.apu.mn | ||
4 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Эрдэнэтуяа | erdenetuya.b@www.apu.mn |
Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.
For English, please click here.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг,
Улаанбаатар-17040, Монгол Улс
Компани: АПУ Дэйри ХХК
- Эхлэх огноо:2022.03.23
- Дуусах огноо:2022.04.22
- Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9110-0043
Үндсэн чиг үүрэг:
- Агуулахын бараа хүлээн авах, бүртгэх, хянах, олгох
- Санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үнэн зөв зохих заавар, журмын дагуу хөтлөж, тайлан тооцоог хугацаанд нь гаргах
- Агуулахын стандартыг нарийн мөрдөх, бараа материал, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ханган хадгалах, хамгаалах
Ажлын байрны тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Нягтлан бодох, нярав чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй
- Хэрэглээний програм болон санхүүгийн програм дээр ажиллаж чадвартай
- Үнэнч шудрага, хариуцлагатай, нягт нямбай
- Ажил зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
Компани: АПУ Дэйри ХХК
- Эхлэх огноо:2022.03.23
- Дуусах огноо:2022.04.22
- Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9110-0043
Үндсэн чиг үүрэг:
- Үйлдвэрийн жигд ажиллагааг хангах
- Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
- Нэр төрлөөр найрлага бэлтгэх
- Технологийн горим, зааврыг хангаж ажиллах
Ажлын байрны тавигдах шаардлага:
- Хүнсний үйлдвэрлэлийн технологи механик инженер, автоматикийн инженер, микробиологич чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай
- Хувийн зохион байгуулалттай
- Ээлжээр ажиллах боломжтой
Түгээгч
- Харилцагч дэлгүүрүүдээр түгээлт хийх
- Борлуулалтын мөнгөн орлого авах
- Тооцоо хийх
- Борлуулалтын менежерт дэмжлэг үзүүлэх
- Их дээд сургууль төгссөн /Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бол давуу тал болно/
- Түгээлтийн чиглэлээр 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Борлуулалтын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй
- Харилцааны ур чадвартай
- Багаар ажиллах
- Цаг баримтлах
Lemon Press-ийн Stories цувралын энэ удаагийн дугаарт түүхийн аль ч цаг үед бидний анхаарлыг татсаар ирсэн олон төрлийн уух зүйлс хэзээ үүсэн бий болж, хэрхэн 1.8 их наяд ам.долларын зах зээл бүтээсэн тухай сонирхолтой түүхийг хүргэж байна. Үүнийг үзэж буй та ч энэ зах зээлийн гол хөдөлгөгч хүч гэдгээ мэдэх үү? Яагаад гэдгийг нь бичлэгээ дуустал нь үзээд мэдээрэй.
Эх сурвалж: Lemonpress
Компани: АПУ Трейдинг ХХК
- Эхлэх огноо:2022.03.22
- Дуусах огноо:2022.04.21
- Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9696-9067
Үндсэн чиг үүрэг:
- АПУ компанийн нэрийн салбар дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцах
- Худалдан авагч, хэрэглэгч нарт дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх
- Төлбөр тооцоо, нөөцийн удирдлагыг зохицуулах
- Онлайн орчинд ажиллаж, хаягаар хүргэлт хийх
Ажлын байрны тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Худалдаа үйлчилгээ, Санхүү чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Харилцааны соёлтой
- Үйлчилгээний стандартын талаар мэдлэгтэй байх
- Wine, Brown spirit, premium vodka, beer-ний хэрэглээний соёлын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Нэмэлт шаардлага
- Ресторан, дэлгүүр, үйлчилгээний салбарт 1-ээс дээш жил ажилласан бол давуу талтай
- Эхлэх огноо:2022.03.21
- Дуусах огноо:2022.04.21
- Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9090-1083
- Эдийн засагч, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Эзэмшсэн мэргэжлээр 3-с доошгүй жил ажилласан
- Багаар хамтран ажиллах, хариуцлагатай, логик сэтгэлгээтэй байх
- Англи, орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Компани: АПУ Трейдинг ХХК
• Эхлэх огноо:2022.03.16 • Дуусах огноо:2022.04.15 • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn • Холбогдох утасны дугаар: 9696-9067 Үндсэн чиг үүрэг:
- Харилцагч дээр борлуулалтын үйл ажиллагааны хяналт хийх
Ажлын байрны тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Оройн цагаар ажиллах боломжтой
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
- Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Хувьдаа машинтай байх
Компани: АПУ Трейдинг ХХК
• Эхлэх огноо:2022.03.15
• Дуусах огноо:2022.04.14
• Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
• Холбогдох утасны дугаар: 9696-9067
Үндсэн чиг үүрэг:
- Хариуцсан захиалгын багц бэлдэлтийг шуурхай үнэн зөв падааны дагуу болон HHD гарны программд заасан тооны дагуу чадварлагаар гүйцэтгэх,HDD гарыг бүрэн хариуцах
- Өөрийн хариуцсан техник хэрэгсэлийг чадвартай эзэмшихээс гадна засвар үйлчилгээг тогтмол хийж байх
Ажлын байрны тавигдах шаардлага:
- Багаар сайн гишүүн байх
- Ёс зүйтэй байх
- Манлайлагч байх
- Суралцагч байх
- Амжилтанд тэмүүлэгч байх
Нэмэлт шаардлага
- Ээлжээр ажиллах боломжтой
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан IWFCI Mongolia, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо тус тус хамтран зохион байгуулсан “Зохистой ажлын байр” сэдэвт өндөр түвшний уулзалтад АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо оролцож ажлын байрны таатай бодлого, зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөөх хүчин чармайлтаа танилцууллаа.
АПУ ХК нь Монголоос анх удаа “Ажиллахад Таатай Газар” Олон улсын сертификатыг хүлээн авсан бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн эрсдлээс сэргийлэх болон тохиолдлыг илрүүлэх, шийдвэрлэх олон төрлийн арга механизмыг хэрэгжүүлж байна.
Speak up, APU-Life зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байрын дарамт, хүчирхийлэл, авилга, ёс зүйн асуудлыг нээн илрүүлж, тухай бүрт нь шийдвэрлэхийн зэрэгцээ ажилтны нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан нэгдсэн бодлогоор хүн төвтэй менежментийн суурь зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Sugar Daddy Benefits For females
Sugar daddy benefits for https://iluxstore.vn/sweets-babies-out-of-new-york/ women often include freebies. Sugar daddies have a lot of money to spend and prefer to invest it relating to the people they will really treasure. They will often treat their glucose babies extravagance items being a gesture sugar baby definition of thanks. If you treat your sugar daddy correct, you can expect to get by least 4 gifts per 30 days.
Another advantage for females is the safety and security factor. The moment dating old men, women generally look for safety and security. They could offer to pay bills, travelling, and even pay money for the ladies shopping. A sugar daddy with superior maturity is more likely to prioritize your tranquility of mind. Additionally , a glucose baby can expect to receive gift items and cash allowances.
One benefit of being a sugar baby is the fact you won’t currently have to satisfy your male’s family or perhaps friends , nor have to worry about your finances. Your Sugardaddy will also be in a position to focus on his profession. He will also be competent to focus more on getting better in the career.
If you’re looking for a sugar baby, you could be tempted to try Tinder. This internet dating application has almost a million users, so that it is the perfect system for the two sugar babies and sugar daddies to fulfill. It is secure for glucose daddies and sugar babies and is a great alternative males who terribly lack the time to choose the conventional method. Tinder, especially, has become ever more popular with sugar daddies in yesteryear year.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд цаашид баримтлах бодлого, зорилтуудаа эмэгтэй ажилтнууддаа танилцууллаа.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас 2022 оны уриалга болгон гаргаж буй “Тогтвортой маргаашийн төлөөх” санаачилгад нэгдэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэрхэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, компанийн нийгэм, олон нийт төдийгүй хүний нөөцийн бодлогын зорилтуудаа хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр АПУ ХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо цаашид компанидаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдрын эрүүл мэнд тэргүүтэй хүн төвтэй менежментийн бодлогын чиглэлийг танилцуулсан ба компанийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллаар хүрэх олон эерэг өөрчлөлт, хөгжлийн боломж байгааг чухалчиллаа.
Мөн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх гүүр болсон клуб болох “The Circle” Sustainability Club нээлтээ хийсэн нь онцлог байв.
АПУ ХК нь нийгмийн олон талт оролцоог хангах замаар, эерэг өөрчлөлт, ухамсар нөлөөллийн төслүүд болох “Соёлоор Гоёно” төсөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, “Шилээ дахин амьдруулъя – Чи чадна”, боловсролын чиглэлээр “Маргаашийн манлайлагчид” төсөл тэргүүтэй олон ажлуудыг хийгээд байна.
Дөрөвдүгээр улирал 2021
Компани: АПУ ХК
- Эхлэх огноо:2022.02.28
- Дуусах огноо:2022.03.28
- Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9001-8811
Үндсэн чиг үүрэг: Экспортын бичиг баримт бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, төлөвлөлт хийх Ажлын байрны тавигдах шаардлага:
- Бизнес менежмент болон худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Олон улсын тээврийн зууч, гадаад худалдаа эрхэлж байсан туршлагатай
- Хятад, англи, орос хэлний мэдлэгтэй
- Логик сэтгэлгээ сайтай, бие даасан шийдвэр гаргах чадвартай, багийн сайн тоглогч байх
Нэмэлт шаардлага
- ИНКОТЕРМС 2020 мэдлэгтэй, бие дааж гэрээ хэлэлцээр хийх чадвартай бол давуу тал болно
Усан үзмийн сорт: 100% Airén
Чихэрлэг: 12g/l
Хатуулаг: 11%
Өнгө: Цайвар шаргал өнгөтэй.
Үнэр: Цитрус, лийр, тоор жимсний сэнгэнэсэн үнэртэй.
Амт: Шинэхэн жимсний баялаг амттай бөгөөд оргилсон шинж чанар нь аманд илүү тодорч үл ялиг чихэрлэг мөн эрдэслэг амтыг мэдрүүлнэ.
Уух хэм: 8-10 °С
Хоолны зохицол: Хоолны өмнө аперитив болгон хэрэглэхээс гадна дессерт, далайн гаралтай хоол болон цагаан төрлийн махан хоолтой хамт хэрэглэхэд зохимжтой
Оргилуун сода
Монголдоо үйлдвэрлэсэн анхны Оргилуун Сода ус юм. Оргилуун Сода усны агууламж Байгалын хужир, Хийжүүлсэн ус , PH-8.5 зөөлөн шүлтлэг ус агуулсан. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндэд тустай, бүх төрлийн коктейл хийхэд төгс зохицох бүтээгдэхүүн юм .
Оргилуун тоник
Монголдоо үйлдвэрлэсэн анхны Оргилуун Тоник ус . Оргилуун Тоник усны агууламж Хинин /Quinine/, Хийжүүлсэн ус, нимбэгний хүчил, сахар агуулсан . Алкохолын төрлийн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд тохиромтой ба гайхалтай онцгой амтыг мэдрэх болно.
Good vibe – Milk shake (Green power)
Good VIBE for a great day
Өдрийн алдагдсан энерги эрч хүчийг төгс нөхөж, дархлаа дэмжих GoodVibe амин дэмээр баялаг ногоо жимсний хослол 2 төрлийн шүүсийг та өдөр уун алдагдсан эрч хүчээ нөхөхөд хамгийн тохиромжтой.
GoodVibe ногоон төрлийн ногоо жимсний хослол шүүс нь С, D3, E амин дэмээр баяжуулсан тул дархлаа дэмжих давуу талтай.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
Good vibe – Milk shake (Caffe latte)
Good VIBE for a great day
Шинэхэн өглөөг эрч хүчтэй угтахад тань туслах амтат Good Vibe кофе латтены гол давуу тал нь:
Үнээний шинэхэн сүү
АRABICА сортын кофены үр
Амтат кофе латте
Сэтгэл сэргээх төгс ам
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
Good vibe – Milk shake (Red power)
Good VIBE for a great day
Өдрийн алдагдсан энерги эрч хүчийг төгс нөхөж, дархлаа дэмжих GoodVibe амин дэмээр баялаг ногоо жимсний хослол 2 төрлийн шүүсийг та өдөр уухад хамгийн тохиромжтой.
GoodVibe улаан төрлийн ногоо жимсний хослол шүүс нь B2, D3, E амин дэмээр баяжуулсан тул дархлаа дэмжих, эрч хүчээр тэтгэх давуу талтай.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
Good vibe – Milk shake (Зайрмагтай)
Good VIBE for a great day
Good Vibe брэндийн амтат зайрмагтай milkshake нь Д амин дэмээр баялаг бөгөөд 180мл-тэй бүтээгдэхүүн нь (270IU) буюу таны өдөрт авбал зохих Д амин дэмийн 50%-ийг хангаж чаддагараа давуу талтай юм.
Монгол үнээний шингэхэн сүүг Д амин дэмээр баяжуулан, дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг ашиглаж, байгальд ээлтэй эколин савлагаатай орчин үеийн хэв маягийг агуулсан хүүхэд, залуучуудын цоо шинэ GoodVibe брэндийг та бүхэн өдөр бүр хэрэглэж эрүүлээр дархлаагаа дэмжээрэй.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
Дээж уламжлалт аарц нь уураг, кальцийн агууламж их, нүүрс ус болон тосны агууламж багатай гэдгээрээ бусад аарцнуудаас давуу талтай.
Уламжлалт хүнс болох Дээж аарцыг шар тостой буцалгаж халуунаар уух нь биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.
Тослог: 0.5г (100гр)
Уураг: 16% (100гр)
Kальци: 640 мг
Нэмэлт чихэргүй
Савалгаа: Уутан савалгаа
Хэмжээ: 500гр
Монголчууддаа зориулав
Дээж ааруул нь орчин үеийн дэвшилтэт технологийг цагаан идээ бэлтгэх уламжлалт аргатай хослуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.
- Ааруул нь C, D, B аминдэм болон уураг тосоор баялаг
- Хүнсний будаг, амт оруулагчгүй
- Эрдсээр баялаг
Тослог: 1.5%
Илчлэг: 422 ккал
Уураг: 30 гр
Савалгаа: Уутан савалгаа
Хэмжээ: 400гр
Эрүүл амьдралын энгийн жор
Цэвэр цөцгийг хөрөнгөлж хийсэн, хүнсний нэмэлт агуулаагүй, хүний биед төгс шингэдэг Сайн зөөхий нь B2, B12, PP, E, C, A аминдэмээр баялаг амьд органик бүтээгдэхүүн юм.
Зөөхий нь илчлэг өндөртэй, сүүний тос, сүүний уургийн өндөр агууламжтай, бусад тостой харьцуулахад хүний биед хамгийн хурдан шингэдэг бүтээгдэхүүн юм. “Сайн” зөөхий энэ бүх чанарын шаардлагыг хангасан аминдэмээр баялаг бүтээгдэхүүн бөгөөд өтгөн, зөөлөн амттай тул хоол хүнсэнд сайтар зохицдог.
Савалгаа: Аяган савлагаа
Хэмжээ: 450гр, 350гр
Эрүүл амьдралын энгийн жор
Цэвэр цөцгийг хөрөнгөлж хийсэн, хүнсний нэмэлт агуулаагүй, хүний биед төгс шингэдэг Сайн зөөхий нь B2, B12, PP, E, C, A аминдэмээр баялаг амьд органик бүтээгдэхүүн юм.
Зөөхий нь илчлэг өндөртэй, сүүний тос, сүүний уургийн өндөр агууламжтай, бусад тостой харьцуулахад хүний биед хамгийн хурдан шингэдэг бүтээгдэхүүн юм. “Сайн” зөөхий энэ бүх чанарын шаардлагыг хангасан аминдэмээр баялаг бүтээгдэхүүн бөгөөд өтгөн, зөөлөн амттай тул хоол хүнсэнд сайтар зохицдог.
Савалгаа: Аяган савлагаа
Хэмжээ: 350гр, 150гр
Эрүүл амьдралын энгийн жор
Сайн бифидо тараг
Сайн бифидо тарагны 1гр тутамд агуулагдах ашигтай бичил биетний тоо нь 10^12 зэрэг ба таргийг гаргаж авахын тулд бүрэлдэх явцыг нэмэлт бифидо бактериар баяжуулдаг. Сайн бифидо таргийг тогтмол хэрэглэснээр ходоод гэдэсний хэвийн орчинг хангах, дархлаа дэмжих зэрэг олон талын ач тустай.
- Ходоолны Гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
- Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ
- Бүдүүн гэдэсний Хорт Хавдар тусах эрсдэлийг бууруулна.
- Таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
- Дархлааны системийг тэнцвэржүүлнэ.
- Холестеролыг багасгана
- Сэтгэл санаа тайвжруулна.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 900гр
Эрүүл амьдралын энгийн жор
Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.
Тоор, амтат гуа, ханборгоцой манго зэрэг шинэхэн жимсний амттай.
Давуу тал:
Пробиотикоор баялаг
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ
Ходоод гэдэсний бохирдлыг цэвэрлэнэ
Зохицуулах үйлчилгээтэй
Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр
Эрүүл амьдралын энгийн жор
Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.
Давуу тал:
Пробиотикоор баялаг
Шинэхэн гүзээлзгэний амттай
Кальцийн дутагдлыг нөхнө
Хэвлийн таргалалтыг бууруулна
Цусны даралтыг тогтворжуулна
Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр
Дархлаагаа жаргаа
Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.
Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.
Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:
Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.
Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.
Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.
Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,
Alkaline
Alkaline шүлтлэг, эрдэст ус нь Монголчуудын бие махбодод нэн шаардлагатай Цайр & Селенээр баяжуулсан эрүүл мэндийн ус бөгөөд биеийн ХҮЧИЛ & ШҮЛТЛЭГИЙН харьцааг хэвийн болгож, хоргүйжүүлэн, бодисын солилцоо болон дархлааг нэмэгдүүлнэ.
Алтангагнуур нь биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж, анхаарал сайжруулна.
Мөн сэтгэл санааны дарамт, халдварт өвчнөөс шалтгаалсан ядаргаа, цусны даралт буурахад тусалж бодисын солилцоог зохицуулан, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах ашиг тустай.
Тайга Алтангагнуур нь хуурч боловсруулсан тул хүрэн бор улаан өнгөтэй.
Хунчир нь биеийн дархлааг дэмжих онцгой ач тустай. Хөгшрөлт үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтний үйл ажиллагаа дэмждэг. Хунчирыг зүрхний янз бүрийн нөхцөлд хэрэглэдэг. Энэ нь цусны даралтыг бууруулж, цусны судсыг сулруулах зэрэг ашиг тустай.
Тайга хунчир нь хуурч боловсруулсан тул алтан шаргал тунгалаг өнгөтэй.
Самар нь хүний тархийг сэргээж, ухааныг тэлдэг. Самар нь B болон D амин дэмүүдээр баялаг бөгөөд В амин дэмүүд агуулдаг бусад хүнстэй харьцуулахад илүү өндөр хэмжээгээр агуулдаг болох нь тодорхойлогдсон байдаг. Мөн самарт хүний биенд нэн хэрэгтэй эрдэс бодис болох магни, төмөр , зэс, иод, фосфорын агууламж өндөр байдаг. Хүний биед нэн хэрэгцээтэй, амин дэмээр баялаг хуш модны самарыг тусгай өвөрмөц технологиор хандалж цэвэршүүлж зөөлрүүлсэн ус, улаан буудайн альфа спиртээр тунгаан дээжлэв.
Тайга самар нь хуш модны самарын үнэр амттай ба намарыг санагдуулам бор хүрэн өнгөтэй.
Идээ идээний дээж, онгод, бурхдын ундаа хэмээн хүндлэгдэж ирсэн сархад хүртэх хатуу жаяг, цээрийн дэг, гүн бэлгэдэлт ёс заншил нь монгол түмний өв болон үлджээ. Сүүн сархадаа хүндэтгэн хүртэх эртний ёс жаягт учир бий.
Хүч хөдөлмөр, цаг хугацаа ихээхэн зарцууласны эцэст маш бага хэмжээний охийг нэрэн гаргадаг тул эртнээс шимийн архи нь нэн ховор, хүндэтгэлийн сархадад тооцогддог байв.
Сүүн архи нь сэтгэл санааг түвшитгэн тайвшруулж, хоол боловсруулах эрхтэн, үе мөчид сайн хийгээд дотор халууныг дарж тамир тэнхээг сайжруулдаг эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн. Тиймээс эртнээс халуун шим, хүйтэн шим хүртэхийн сацуу эмийн ургамалтай хольж тан бэлтгэн хэргэлдэг байжээ.
Шимийн архины ашиг тус, ховор нандин чанарыг мэдэх монголчууд сархадын сүүн амтыг нь тамшаалан хүртэж, хэтрүүлэн хэргэлэхээс зайлсхийж байв. Тиймээс сайн шимийн архи зөвхөн ёслол хүндэтгэлийн ширээнд гүн хүндэтгэлтэйгээр заларч, өргөх эзэн нь тохой түшин барьж, хүртэх зочин нь суун амсдаг ёстой байжээ.
Тансаг идээний дээж “Шигүдэри” нь мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өвийг сэргээн танд хүрч байна.
Slogan : Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт
Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12.5%
Усан үзмийн төрөл: 85% Sauvignon Blanc, 15% Chardonnay
Бүс нутаг: Төв хөндий, Чили
Харагдах байдал: Цайвар шаргал өнгөтэй
Үнэр: Цитрус, ногоон алим, тоор жимсний үнэртэй.
Амт: Исгэлэн жүржийн хальс, ногоон алим амтагдаж, сэтгэлд хоногшим цэвэр гайхамшигт амтыг мэдрүүлнэ.
Уух хэм: 7 – 10 °С
Хоолны зохицол: Тахиа нугасны мах, боловсорсон бяслаг, паста.
Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12.5%
Усан үзмийн төрөл: 85% Merlot, 15% Cabernet Sauvignon
Бүс нутаг: Төв хөндий, Чили
Харагдах байдал: Тод бадмаараг улаан өнгөтэй
Үнэр: Эрдэслэг, улаан жимсний сэнгэнэсэн үнэртэй.
Амт: Байгалийн зэрлэг улаан жимс буюу гүзээлзгэнэ анар жимс, ваниллны таатай амттай ба уусны дараа шүүслэг шинэхэн амт нь удаан уусч мэдрэгдэнэ.
Уух хэм: 15- 18 °С
Хоолны зохицол: Тахиа нугасны мах, боловсорсон бяслаг, паста
Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%
Усан үзмийн төрөл: 85% Carmenere, 15% Cabernet Sauvignon
Бүс нутаг: Төв хөндий, Чили
Харагдах байдал: Тод бадмаараг улаан өнгөтэй
Үнэр: Интоор нэрсний сэнгэнэсэн үнэртэй.
Амт: Гүйцэт боловсорсон улаан жимс, зөөлөн таннин, шоколадны гайхамшигт амт мэдрэгдэж уусны дараа какаоны тааламжтай амтыг мэдрүүлнэ.
Уух хэм: 15- 18 °С
Хоолны зохицол: Паста, зөөлөн бяслаг
Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%
Усан үзмийн төрөл: 85% Cabernet Sauvignon, 15% Syrah
Бүс нутаг: Төв хөндий, Чили
Харагдах байдал: Бадмаараг улаан өнгөтэй
Үнэр: Хар жимс, ванилл болон шоколадны зөөлөн үнэртэй.
Амт: Эхэлж амтлахад бага зэрэг хүчил, зөөлөн таннин, жимсний нэгдэл бүхий тааламжит амт мэдрэгдэж уусны дараа ванилл, чинжүү, боловсорсон хар жимсний тааламжтай амт аманд уусч мэдрэгдэнэ.
Уух хэм: 15- 18 °С
Хоолны зохицол: Гриллдсэн үхэр, гахайн мах
Ургацын жил: 2019
Усан үзмийн төрөл: Merlot, Sauvignon Blanc, Cabernet Franc, Malbec
Бүс нутаг: Loire хөндий, Франц
Харагдах байдал: Тунгалаг шүрэн ягаан өнгөтэй
Үнэр: Байгалийн улаан жимс болон цитрус төрлийн жимс хосолсон тааламжтай үнэртэй.
Амт: Бөөрөлзгөнө, интоор зэрэг улаан жимсний торгомсог зөөлөн хүчиллэг шинэхэн амт нь аманд удаан уусч тааламжай мэдрэгдэнэ.
Уух хэм: 12- 14 °С
Хоолны зохицол: Аперитив, болон дессерт хөнгөн зууштай зохицно
Cinzano Prosecco
Cinzano оргилуун дарсны түүхийг Франческо Цинзано “Francesco Cinzano II” 1840 онд эхлүүлж байсан түүхтэй. Итали Prosecco нь амтны хуурай төрөлд багтдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлог амтаараа дэлхий дахинаа маш ихээр алдаршсан. Cinzano Prosecco нь Италийн Colline Trevi_giane гэх D.O.C дээд зэрэглэл, стандартчилыг хангасан бүс нутагт ургадаг 100% Glera усан үзмийн сортоор хийдэг байна. Алим, лийрийн амтыг санагдуулам жимслэг зөөлөн энэхүү Prosecco нь Ap_erol Spritz коктейлийн үндсэн орц билээ
Компани: АПУ ХК
- Эхлэх огноо:2022.02.23
- Дуусах огноо:2022.04.23
- Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
- Холбогдох утасны дугаар: 9001-8811
Үндсэн чиг үүрэг:
- Эргэлтийн шил гараар угаана
- Шилний клапан, шошго авах
Ажлын байрны тавигдах шаардлага:
- 2022 оны 06 сар хүртэл ажиллах боломжтой байх
- Ажилдаа үнэнч шудрага, тууштай ажиллах
- Хөдөлмөр эрхлэх насны иргэн байх /18 нас хүрсэн байх/
Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%
Усан үзмийн төрөл: 100% Pinot Grigio
Бүс нутаг: Veneto, Friuli Venezia Giulia, Italy
Харагдах байдал: Цайвар шаргал өнгөтэй
Үнэр: Зөгийн бал, тоор, цэцэгсийн анхилуун үнэр, сэнгэнэсэн минт эрдсийн таатай үнэр мэдрэгдэнэ.
Амт: Pinot Grigio вино нь торгомсог зөөлөн, үнэр амтны төгс зохицол бүхий гайхалтай шинж чанартай. Алмонд самар, шар тоорны шинэхэн амттай. Эрдсийн гайхалтай амт нь аманд удаан уусч амтагддаг.
Уух хэм: 12- 14 °С
Хоолны зохицол: Далайн гаралтай хоол сам хорхой, хавчны мах.
Great Place to Work
“АПУ Менторшип” хөтөлбөр
Хүн төвтэй менежментийн засаглалын суурь болсон сургалт хөгжлийн бодлогыг шинэ түвшинд гаргаж компанийн залгамж халаа болсон ажилтнууд болоод хөгжилд манлайлж буй гүйцэтгэх удирдлагуудыг хамруулсан “Менторшип” хөтөлбөрийг АПУ ХК хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Олон улсын зөвлөх үйлчилгээний PWC байгууллагатай хамтран ажиллаж сургалт хөгжлийн төслүүддээ эрчимтэй хөрөнгө оруулсаар байна.
2021 он II хагас жил
АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2021 оны хоёрдугаар хагаст ногдох ногдол ашгийг нэгж хувьцаанд ₮60 (жаран төгрөг)-өөр тооцож хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тараахаар тогтлоо.
Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж компанийн хэмжээнд орлогын төрөлжилтөд анхаарч экспортын орлогоо нэмэгдүүлж, хүн амын дархлаажуулалтын амин хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаар нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа.
Ийнхүү, 2021 он гарснаас хойш нэгж хувьцаа тус бүрд оны эхний хагаст ₮46, хоёрдугаар хагаст ₮60 буюу нийт 106 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалийн хүндрэл тулгарсан энэ цаг үед ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд руу чиглэсэн экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, зарим тохиолдолд туршилтын зах зээлээ тасалдуулахгүйн тулд агаарын тээвэрлэлт хийж ажилласан нь урт хугацаанд улс орны валютын орох урсгалыг жинтэй нэмэгдүүлж, эдийн засгийн эерэг нөлөөллийг бэхжүүлнэ гэж итгэж байна.” гэв.
2022.02.18
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ нь 220 хувиар өссөнийг АПУ компани мэдээллээ.
ОХУ-ын 40 гаруй хотын худалдаа, үйлчилгээний цэгүүдээр бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаа тайлагнаж байсан тус компани ОХУ-ын шингэн хүнсний олон улсын хамгийн том үзэсгэлэн болох 29 дэх удаагийн “Продэкспо”-д оролцож байна. Цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Хэрэглэгчийн судалгаанд суурилан экспортын бүтээгдэхүүний сав баглаа, боодлын өөрчлөлт, шугамын өргөтгөлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар зорьж байгаа юм байна.
АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Sugardaddy Benefits For girls
Sugar daddy benefits for http://dev.madox.in/sugars-dating-suggestions-that-can-do-the-job/ women typically include freebies. Sugar daddies have large amounts of money to spend and prefer to pay it in the people that they really treasure. They will often surprise their sweets babies luxury items like a gesture https://www.bestsugardaddy.net of appreciation. If you treat your sugardaddy right, you can expect to get at least four gifts each month.
An additional for ladies is the safety and security factor. When ever dating old men, women often look for safety and security. They may offer to pay bills, travel and leisure, and even spend on the ladies shopping. A sugardaddy with substantial maturity is likely to prioritize your tranquility of mind. Additionally , a sugar baby can expect to receive items and money allowances.
One advantage of being a sugars baby is the fact you won’t own to fulfill your mans family or friends and don’t have to worry regarding your money. Your Sugar Daddy will also be able to focus on his profession. He can also be in a position to focus more on recovering in the career.
If you’re searching for a sugar baby, you could be tempted to try Tinder. This dating iphone app has practically a million users, so that it is the perfect system for equally sugar infants and glucose daddies to meet up with. It is safe for glucose daddies and sugar infants and is a great alternative males who terribly lack the time to get the conventional approach. Tinder, for example, has become increasingly popular with glucose daddies in prior times year.
Good vibe – Milk shake (Шоколадтай)
Good VIBE for a great day
Good Vibe брэндийн амтат шоколадтай milkshake нь Д амин дэмээр баялаг бөгөөд 180мл-тэй бүтээгдэхүүн нь (270IU) буюу таны өдөрт авбал зохих Д амин дэмийн 50%-ийг хангаж чаддагаараа давуу талтай юм.
Монгол үнээний шингэхэн сүүг Д амин дэмээр баяжуулан, дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг ашиглаж, байгальд ээлтэй эколин савлагаатай орчин үеийн хэв маягийг агуулсан хүүхэд, залуучуудын цоо шинэ GoodVibe брэндийг та бүхэн өдөр бүр хэрэглэж эрүүлээр дархлаагаа дэмжээрэй.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
Good vibe – Milk shake (Бананатай)
Good VIBE for a great day
Good Vibe брэндийн амтат гадилтай milkshake нь Д амин дэмээр баялаг бөгөөд 180мл-тэй бүтээгдэхүүн нь (270IU) буюу таны өдөрт авбал зохих Д амин дэмийн 50%-ийг хангаж чаддагараа давуу талтай юм.
Монгол үнээний шингэхэн сүүг Д амин дэмээр баяжуулан, дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг ашиглаж, байгальд ээлтэй эколин савлагаатай орчин үеийн хэв маягийг агуулсан хүүхэд, залуучуудын цоо шинэ GoodVibe брэндийг та бүхэн өдөр бүр хэрэглэж эрүүлээр дархлаагаа дэмжээрэй.
Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл
“Чи чадна” төсөл
Ажилтнуудын хүйсийн харьцаа
Сургалт тоо
Сургалт тоо
Нийт ажилтан
Нийт ажилтан
Монгол улсын спиртийн төрлийн бүтээгдэхүүний хамгийн өндөр технологи, Монгол хөрсөнд ургасан шилэгдмэл улаан буудайн түүхий эдээр бүтээсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох “Chinggis Khan” брэндийг ОХУ-ын №1 “Гум” их дэлгүүрээр худалдаалж эхэллээ.
Ингэснээр дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож байна. АПУ ХК нь цар тахлын үед экспортын зах зээлд тэлэх бодлогоо эрчимжүүлж байна. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд идэвхтэй борлуулж гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө бий болгох юм. “Chinggis Khan” брэндийг анх 2008 онд ОХУ-руу экспортод гаргаж эхэлсэн ба өдгөө БНХАУ, Их Британи, АНУ зэрэг улсуудад экспортод гарч буй Монголын томоохон брэндүүдийн нэг юм.
ОХУ-ын ГУМ их дэлгүүр нь 1890-1893 оны хооронд баригдсан бөгөөд гайхалтай архетикторийн дотоод заслыг өөртөө шингээн 1920-иод оныг хүртэл дээдсийн худалдааны төв гэж нэрлэгдсээр ирсэн. Тус дэлгүүрт Dior, Louis Vuitton, Hermes, Prada гэх мэт дэлхийн алдартай тансаг зэрэглэлийн 200 гаруй брэнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй их дэлгүүр юм. Тус дэлгүүрт 2000 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт 60,000 хүний урсгал дамжин өнгөрч худалдан авалт хийдэг гэсэн статистик баримт байдаг.
Дэлхийд түгсэн монголын анхдагч брэнд “Chinggis Khan” нь төгс утгаараа дээд зэрэглэлийн сархад бөгөөд Чингис Хааны өлгий нутаг Хан Хэнтийн нуруу, Төрийн тахилгат Бурхан Халдун уулын хормой Онон-Хэрлэнгийн үржил шимт сав нутагт тариалдаг өлчир улаан буудайгаар дээдийн дээд нэрмэл охь таслаж, Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын соёрхон ундаалдаг байсан дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулын хормой, Хатан туулын ай савд орших гүний цэвэр тунгалаг устай зохируулан бүтээсэн төгс төгөлдөр (crafted vodka) билээ.
“Chinggis Khan” брэндийн нүүрэн хэсэгт байрлах 24 каратын алтаар эмжсэн тунгалаг бортогон дээр салхи татуулан давхиж яваа нь урнаар дүрслэгдсэн морьтон бол Чингис Хаан билээ. Эрэмгийн дайчин энэхүү дүрслэл нь дээдийн дээд сархаддаа эн тэнцэхүйц уран тансаг өвөрмөц хийцтэй бөгөөд дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар найруулж, очир эрдэнэ, сувдан, мөнгөн, нүүрсэн ,кварц, мембраман 6 н давхар шүүлтүүрээр шүүн 21 хоногийн турш амрааж зөөлөн амтыг бүтээдэг. Мөн лаванда цэцэг, зэрлэг гоньдын үл мэдэг анхилуун үнэртэй, чихэр өвсний амтлаг амтыг шингээн өгсөн нь төгс амт үнэрийг зохицлоосон төгс бүтээл юм.
Ийнхүү дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож Монголын брэндүүд гадаад зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж буйг тунхагласан үйл явдал боллоо.
АПУ ХК нь бизнесийн томоохон төлөөлөгч, гол оролцогчдын хамт Монгол улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх, цар тахлын дараах “шинэ хэвийн байдал”-д дасан зохицох, нийгэм болон эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулан, манлайлал үзүүлэхээ илэрхийлж байна.
Дэлгэрэнгүйг: https://www.mongolchamber.mn/a/786
Ажилтнуудын дундаж нас
1989 оноос хойш НҮБ-ын санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд чанарыг өндөр түвшинд эрхэмлэдэг “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардан авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн.
Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритай бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :
• Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
• Ходоод гэдэсний хэвийн орчныг хангана.
• Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
• Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.
АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. АПУ Дэйри ХХК нь чанарын гэрчилгээ болох FSSC 22000, ISO 22000, ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
1989 оноос хойш НҮБ-ын санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд чанарыг өндөр түвшинд эрхэмлэдэг “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардан авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн.
Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритай бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :
• Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
• Ходоод гэдэсний хэвийн орчныг хангана.
• Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
• Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.
АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. АПУ Дэйри ХХК нь чанарын гэрчилгээ болох FSSC 22000, ISO 22000, ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээнд Монгол улсыг төлөөлөн оролцсоноор БНХАУ-ын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх чухал ач холбогдолтой юм.
Уг арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн цахимаар үг хэлж, тус улсын дэд дарга Ван Чишан биечлэн оролцсон бөгөөд Аргентин, Казахстан, Замби улсын Ерөнхийлөгч, Итали, Тайланд, Фижи зэрэг улсын Ерөнхий сайд, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр, дээд албан тушаалтнууд цахимаар оролцож үг хэлэв.
Мөн Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хэсгийг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид тус тус оролцсон байна.
Шанхай хотод 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг олон улсын импортын үзэсгэлэнд нийт 127 улсын 2900 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
БНХАУ-ын зах зээлд АПУ ХК нь Сэнгүр, Сэрүүн, Чингис хаан, Соёмбо, Болор, Чингис Гранд Хаан тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнийг 2015 оноос хойш нийлүүлж байна.
Дэлхийд хамтдаа
АПУ Хувьцаат компани
Дэлхийн 5 улс оронд туршилтын болон тогтмол экспортоо хийж буй АПУ ХК нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай хэрэглээ, соёлтой амьдралын хэвшилд уриалан нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үзэсгэлэн 4 өдөр үргэлжлэх ба эрхэм хэрэглэгч та бүхэн АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон бидний үйлдвэрлэн танд хүргэдэг олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн Монгол эх орны хөрсөнд ургасан, органик орц найрлагатай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн бүтээгдэхүүний амталгаа хийхийн зэрэгцээ эерэг өөрчлөлтийн төлөөх “Соёлоор гоёно” аянд үнэт зүйлсээрээ нэгдээрэй.
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдаанд АПУ Хувьцаат компани оролцож байна.
АПУ ХК нь цар тахлын үед нийт 2000 гаруй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж “Дархлаа дэмжих багц”-аар ханган ажиллаж байна. Ковид 19 цар тахлын үед хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлж, ажилтнуудаа Ковид 19 эрсдэлийн даатгалд хамруулах, зайнаас ажиллах боломжоор хангах, түргэвчилсэн оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, вакцинд хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм баримтлах мэдээ, мэдээллээр хангах гэх мэтээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна.
Бид ажилтнуудынхаа хамтын итгэл үнэмшлээр тодорхойлсон дараах 5 үнэт зүйлсийн хүрээнд бодлого, төсөл, хөтөлбөрүүдээ тодорхойлон ажиллаж байгаа билээ.
– Будсыг дээдлэн эрхэмлэ
– Амжилт өөд хамтдаа
– Үлгэрлэн манлайл
– Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ
– Суралц. Нээ. Хөгж
Хариуцлагаа нэмж, хамтдаа давъя. АПУ Хувьцаат компани
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.Тус үзэсгэлэн худалдаанаас АПУ ХК-ийн АПУ Дэйри ХХК-ийн ДЭЭЖ бор элсэн чихэртэй тараг хэрэглэгчдийн саналаар “АРД ТҮМНИЙ ХҮНС” хэмээх эрхэм хүндтэй шагнал гардан авлаа.
“Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдаанд АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд энэ удаад 46 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.
Дээж брэнд нь 2015 онд Дээж сүү, Дээж таргийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дээж сүү, Дээж тараг, Дээж бор сахартай тараг, Дээж ааруул, Дээж цөцгийн тос, Дээж шар тос, Дээж өрөм, Дээж чихэр, Дээж аарцан амттан зэрэг 10 гаруй нэр төрөл болон өргөжиж зах зээлийн 35 хувийг эзэлж байна. Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс Монгол үнээний шинэхэн сүүг татан авч Европ стандартын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүрэн автомат тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг.
Мөн “Дээж” бор сахартай таргийг уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлөн бүрж, бор сахраар баяжуулан , олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэдэг.
Дээж бор элсэн чихэртэй таргийг хэрэглэсний давуу талууд:
- Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.
Мөн энэ үеэр “ДЭЭЖ ЦӨЦГИЙН ТОС” Намрын ногоон өдрүүдийн шилдгээр тодорлоо.
Дээж цөцгийн тосны онцлог:
- “Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм.
- Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн цөцгийн тосыг тогтмол зөв зохистой хэрэглэснээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах, дархлалын тогтолцоо алдагдаж олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлэх сайн талтай.
- Цөцгийн тос нь бие махбодын өсөлтийг эрчимжүүлэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, тосны исэлдэх урвалыг саармагжуулах үйлчилгээтэй А, Д, Е, К зэрэг аминдэмүүдийг агуулдаг.
АПУ ДЭЙРИ компани нь 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000 ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь 94 улс оронд салбартай Great Place to work Institute-ээс олгодог “Ажиллахад хамгийн таатай газар” гэрчилгээг амжилттай хүлээн авлаа.
Энэхүү баталгаажуулалт нь байгууллагын соёлын хүчин зүйлсийг 5 тулгуур үзүүлэлтийн хүрээнд задлан шинжилж тодорхойлдог ба эдгээр нь ажилтнууд хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал, шудрага байдлыг дүгнэн судалдаг.
АПУ ХК-ийн нийт 2000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 84% нь “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгож чадсан болохыг дүгнэснээр Монгол улсад хамгийн анх удаа энэхүү сертификатын болзол хангасан аж ахуйн нэгж болж чадлаа.
Судалгааны үр дүнг харахад онцлох үзүүлэлт нь ажилтнуудын компаниараа бахархах сэтгэл, хийж буй ажил үүргээрээ дамжуулан өөртөө утга учир бий болгож ажлаараа дамжуулан улс орондоо хувь нэмрээ өгч буй хэмээн итгэх итгэл, бахархах сэтгэл байсан юм.
АПУ ХК нь ажлын байрны ээлтэй бодлого баримтлахаас гадна нийгэмдээ эергээр хувь нэмрээ оруулах НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, байгаль орчинд чиглэсэн “Байгаль эн тэргүүнд”, хариуцлагатай хэрэглээг бий болгох “Соёлоор Гоёно”, хог хаягдлын эсрэг “Шилээ дахин амьдруулъя”, боловсролын салбарт чиглэсэн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт томоохон төслүүдийг ажиллагсад төдийгүй харилцагч, түнш байгууллагууд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлж байна.
Цар тахлын сорилт бэрхшээл дүүрэн сүүлийн жилүүдэд удирдлагын менежментийн арга барил “хүн төвтэй” бодлогод суурилж ажиллагсаддаа ээлтэй, ажлын таатай орчин бүрдүүлсэн, тасралтгүй сурч хөгжих боломжоор хангаж байна.
Тухайлбал ажилтнуудад чиглэсэн “Менторшип” хөтөлбөр, шинэ төгсөгчдөд чигэлсэн “Fast track” програм, Дэлхийн түвшний менежер бэлтгэх хөтөлбөр, Сургагч багш бэлтгэх цөм хөтөлбөр гэх мэт сургалт хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
АПУ ХК нь ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ажиллагсадтайгаа хамтын гэрээтэй ажиллаж жил бүр 20 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгодог төдийгүй олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлогод анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж, чанар стандартын өндөр түвшинд брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн авах, урамшуулалд хамрагдах боломжуудыг ажилтнууддаа олгож байна. Монгол улсад цөөнд тооцогдох бүрэн автомажсан үйлдвэрлэлтэй бөгөөд үйлчилгээний салбарт ажиллаж буй борлуулалт, түгээлтийн ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгдсэн цахим системээр хангадаг ба ингэснээр үйлдвэрлэл болон үйлчилгээний олон улсын стандарт шаардлагын дагуу сурч хөгжих боломжууд нээлттэй байдаг.
Ажилтнууд өөрсдийн чөлөөт цагаараа сонирхол, хоббигоороо нэгдэн олон төрлийн сонирхлын клубуудад хамрагдах боломжтой байдаг ба “Төгөлдөр” төслийн хүрээнд нийт 10 төрлийн клубууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.
Ялангуяа цар тахлын үед ажлын цагийн уян хатан нөхцөлөөр хангаж зайнаас болон уян хатан ажлын цагаар ажиллах нөхцлөөр хангаж байгаагаас гадна гэр бүлийн өдөр, шинэ аавын амралт, өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө олгох гэх мэт ажилтнууддаа ээлтэй зохицуулалтуудыг хийж байна.
Компани дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд чиг үүрэг хамаарахгүйгээр хамтарсан баг бүрдүүлэн багийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж олон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлсэн ба энэ нь хамт олны уур амьсгал сайжрах, харилцан бие биенээ ойлгох, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг.
Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилтнуудаа болзошгүй эрсдлээс сэргийлж даатгалын үйлчилгээнд хамруулсан ба халдвараар өвчилсөн ажилтнуудад зориулан эм тариа авах мөнгөн дэмжлэг болон ковидын багц бүтээгдэхүүнийг хүргэн өгч үйлчлэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм.
Олон улсын Great Place to work Institute нь “Итгэлцлийн индекс®” тооцох аргачлалаар судалгаа явуулж энэхүү баталгаажуулалтыг олгодог ба ажилтнууд өөрийнхөө ажлын талаар болон байгууллагынхаа талаар ямар сэтгэгдэлтэй, ямар үзэл бодолтой ажилладгийг хэмждэг. Түүнчлэн, ажилтны сэтгэлтэй байдал/энгэйжмэнт, ажлын орчин, байгууллагын стратегийн уялдаа холбоо гэх мэт олон хүчин зүйлсийг хэмжиж, тайлагнах боломжтойгоор онцлог.
АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо. АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанууд нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг ханган, хамтын үнэ цэн бүтээхэд чиглэдэг билээ. Компанийн үнэт зүйлс, үзэл баримтлалтай уялдуулан 2021 оны Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт 1500 гаруй оюутнууд өрсөлдсөн ба дараах шалгуурыг голлон баримтлан шалгарууллаа:
- 1. Нийгэмдээ өөрчлөлт бий болгох ажил санаачлан хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон
- 2. Суралцах хугацаандаа гаргасан амжилт
- 3. Өөрийн зорилго, тэмүүлэл, ниймгийн хамгийн том асуудлыг харж буй өнцөг, түүнийг шийдвэрлэх санал, санаачлагыг илэрхийлсэн эссе бичлэг
- 4. Нийгэмд тулгарч буй асуудлыг судалсан байдал, хэрэгжүүлэх боломжтой шийдлийг санал болгосон видео бичлэг
Өөрөөр хэлбэл АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх, гэх мэт маш энгийн шалгуурыг чухалчиллаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох, цаашлаад АПУ ХК-д ажиллах боломжтой болох зэрэг олон ач холбогдолтой юм.
Нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе!
Тийм.
Тийм.
Ажлын байранд тэнцэх
Ярилцлагын шат
Шалгалтын шат
Сонирхолын клуб
Сургалт хөгжил
犀利士
Гүйцэтгэлийн удирдлага
Амьдралын мөч бүрийг ХАМТДАА…
Чанар бидний үнэт зүйл
Би багаасаа л физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай байсан. Эргэн тойрны бүхий л зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой, утга учиртай, тэдгээрийн гаргалгаа шийдэл бүр нь тооцоологдож болдог, томъёолж болдог. Ямар нэг гэнэтийн, санаандгүй зүйл болох магадлал бараг байдаггүй юм шиг. Энэ утгаараа эзэмшсэн мэргэжилдээ дуртай, одоо ч эргэн тойрны бүхий л зүйлийг сониучирхан, ажиглаж явдаг.
Миний хувьд 2012 онд МУИС-ийг төгсөөд АПУ ХК-д ТАА-ны Кип Автоматикийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед манайхан бүгд л миний үеийн, залуу хүмүүс байсан учраас хамтдаа бие биенээсээ суралцаж, хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн шижигнэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Хамтдаа өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө явсаар мундаг инженерүүд болсныг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамт олон бол ажлын томоохон, чухал хэсэг. Тийм учраас зөв сэтгэлтэй, сайн хамт олон бүрдэнэ гэдэг ёстой бурхнаас өгсөн бэлэг, зол завшаан болов уу гэж боддог.
Одоогоор би савлалтын үйлдвэрийн ахлах инженерээр ажиллаж байна. Өөрийн удирдлагад 15 инженер, техникийн ажилтнуудын хамтаар ажилладаг. Өмнө нь лабораторийн нийт 130 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа ганцаараа төлөвлөгөөгөө гаргаад, гүйцэтгэлээ хийдэг байсан. Харин дараа нь үйлдвэрт орж ажиллахад маш өөр, шинэ орчин намайг угтсан. Ганцаараа биш олуулаа, багаараа ажиллаж хамтын төлөвлөгөө, хамтын гүйцэтгэлтэй холбогдоод ирэхээр их сонирхолтой, бүтээмж ч тэр хэрээр өндөр. Бүх зүйлийг том зургаар, илүү цогцоор нь хардаг болсон. Удаан хамт ажиллаад эхлэхээр зөвхөн ажил, ажлын хамтрагч гэдэг утгаас давж нэг нэгэндээ санаа тавих, халамжлах, “бид” гэсэн нэгэн цул сэтгэлтэй болдог юм байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлж чадсан хамт олондоо дотроо талархаж, бахархаж явдаг.
Хэдийгээр багаараа ажилладаг ч хувь хүний ур чадвар, мэргэшил, хичээл зүтгэл их чухал. Тийм ч учраас манай компани ажилтнуудаа сургаж, мэргэшүүлэх, шинэ ур чадвар дадалд суралцахыг их дэмждэг. Би лабораторийн инженер байхдаа ажлын шугамаар Германд архины шинжилгээ хийдэг багажны засвар үйлчилгээ болон тохируулга, гэнэтийн эвдрэлийн үед авах арга хэмжээ, шинжилгээг хэрхэн зөв хийх талаар сургалтад хамрагдсан. Үүний ачаар outsourcing буюу гаднын компаниар хийлгүүлдэг байсан засвар үйлчилгээг одоо бид өөрсдөө хийдэг болсон.
Хувь хүний амжилттай ажиллах гол нууц бол эрүүл мэнд гэж боддог. Эрүүл, эрч хүчтэй хүн ямар ч ажил, асуудлын ард гарч чадна. Тийм болохоор ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх, тэр дундаа усан спортод сонирхолтой. Компанийнхаа усан спортын сонирхлын клубийн админаар ажилладаг. Мөн компанийн маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч бэлтгэн хүргэдэг “Active APU” хөтөлбөрт нэгдэж, усан сэлэлтийн анхан шатны техникүүдийг мэргэжлийн багштай хамтран хүргэсэн. Манайхан одоо ихэнх нь усан сэлэлтийн анхан шатны техникээ эзэмшчихсэн байгаа. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өөр нэг зүйл бол би Хүндэт донор. Одоогоор цус, сийвэн нийлээд нийт 58 удаа, 23 литр цусаа хандивласан. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм учраас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах хэрэгцээ маш их бий. Сүүлдээ цусны төвийнхөн таны цусаа өгөх хугацаа болчихсон байна, бидэнд яаралтай эс хэрэгтэй боллоо гээд залгадаг болсон. Энэ их сайхан байдаг.
“Соёлоор гоёно” төслийн хүрээнд бид 10 мянга гаруй харилцагчдынхаа төлөөлөлтэй хамт эх дэлхийгээ хайрлах соёл, амьдран буй нийгэмдээ халуун дулаан, ээлтэй соёл, хариуцлагатай хэрэглээний соёлыг уриалан, 4000 гаруй км замыг туулсан “Алтай Таван Богд” аяллыг зохион байгууллаа. Аливаа бизнесийн оролцогч талууд үнэт зүйлсээ нэгтгэн хамтдаа, нэгдмэл, нэг дуу хоолойгоор өөрчлөлт бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах нь амжилтын эхлэл билээ.
Хамтдаа эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.
Эх дэлхийгээ мөнх ногооноор нь үлдээе.
АПУ Хувьцаат компани
2021 он I хагас жил
АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.
2021/ II улирал
Хоёрдугаар улирал 2021
АПУ ХК нь байгууллагын үнэт зүйлсдээ тулгуурлан 2021 оноос дараах үндсэн гурван чиглэлийн хүрээнд нийгмийн эерэг өөрчлөлт бий болгох нөлөөллийн кампанит ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна:
” Байгаль орчинд ээлтэй соёл /хоггүй аялах, байгальд хог тарихгүй байх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах/
” Урлаг, загвар, бизнесийн салбарынхан тэргүүтэй олон талт оролцоог бэхжүүлж өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хариуцлагатай, э соёл, амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ухамсар, хандлагад нөлөөлөх
” Хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх
Орчин цагийн соёлт хүний нэрийн хуудас байгаль эх дэлхийгээ хайрлах соёлоос эхлэнэ.
Эх дэлхийгээ хайрлах, хоггүй, цэвэр цэмцгэр аялах соёлыг урлагаар дамжуулан уриалах “Соёлоор гоёно” цувралыг зохион байгууллаа
Шилээ дахин амьдруулъя
Байгальд ээлтэй хариуцлагатай хэрэглээг дэмжиж, хог хаягдлыг бууруулах “Шилээ дахин амьдруулъя” хөтөлбөр хэрэгжүүлж, тойрог эдийн засгийг дэмжиж 2 дахин өндөр үнээр бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчдээс буцаан худалдан авах урамшууллын хөтөлбөр зарласан. Үүнээс гадна Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран “Монголд шилэн савлагаа дахин ашиглах тогтолцооны техник, эдийн засгийн боломжийг судлах” төслийг эхлүүлээд байгаа бөгөөд уг төслийн үр дүнд АПУ ХК-ийн бүтээгдэхүүний савлагааны байгальд үлдээх ул мөрийг эдийн засгийн тооцоотойгоор бодитой багасгах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Эхний хагас жилийн байдлаар бид нийт 6 сая гаруй ширхэг шил татан авсан байна.
АПУ ХК нь үйлдвэрлэлээс гарч буй бүх төрлийн хатуу хог хаягдлын хүрээнд хог хаягдлын менежмент хэрэгжүүлдэг ба хог хаягдлын хэмжээг бууруулах, ландфиллд хаягдах хаягдлыг багасгах, дахивар хог хаягдлаа эргүүлэн ашиглах, дахин боловсруулахад чиглэн ажиллаж байна. Үүний хүрээнд үйлдвэрлэлийн хог хаягдлын хэмжээ энэ үеийн өмнөхтэй харьцуулахад 27% -иар буурсан байна. Бид хог хаягдлаа дахивар болон идэвхгүй хаягдал зэргээр дөрвөн төрөлд ангилж, цааш нь дахин боловсруулагдах хог хаягдлыг хоёрдогч болон дахин боловсруулах компаниуд руу нийлүүлдэг. Тухайлбал аюултай болон химийн хорт бодисын сав баглаа боодол болон хаягдал шилийг дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тус тус нийлүүлдэг боллоо. Үйлдвэрлэлээс гарч буй органик түүхий эд болох улаан буудай, арвайн соёолжийн үлдэгдлийг малчид фермерүүдэд, хөрөнгө, шаарыг тэжээлийн үйлдвэрт тогтмол нийлүүлж байна.
ХҮНИЙ НӨӨЦ
Согтууруулах ундаа уухыг хүсдэггүй хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнээр хангах тал дээр анхааран ажиллаж байна. Бидний зорилго бол бага болон огт алкохолгүй ангиллын талаарх хэрэглэгчдийн эерэг ойлголтыг бий болгох маркетингийн кампанит ажлуудаар дэмжиж, алкохолны агууламжгүй ундааны сонголтыг бий болгох явдал юм. Энэ дагуу бид Heineken 0.0 брэндийг Монголд танилцууллаа. Согтууруулах ундааны 0.0% ангилал 2020 онд дэлхийн хэмжээнд 4.7% -иар өссөн байна. (Эх сурвалж: Heineken)
“Мод бид хоёр” төсөл
АПУ компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Ногоон соёлыг түгээе” уриатайгаар ‘Мод бид 2’ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь эхний ээлжинд ажиллагсдынхаа хашаанд мод, зүлэг тарих улмаар тэдний хөрш айлуудад нөлөөлөл бий болгон улмаар ногоон гудамж, хотыг бий болгох алсын зорилготой төсөл юм.
Уг санаачлагыг ажиллагсад таатай хүлээн авч гэр бүлийн гишүүн мэт хайрлаж хамгаалж ургуулах тухай ярилцсан бол ногоон байгууламжийг бүтээхэд гар бие оролцон ажилласан, төслийг гүйцэтгэсэн компанийн зүгээс хүнд хэцүү цаг үед жижиг дунд бизнесийг дэмжин хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Уг төслийг цаашид урт хугацаандаа хэрэгжүүлэх бөгөөд ажиллагсад, тэдний хөрш зэргэлдээ айлууд, харилцагчид зэргээр үе шаттайгаар ногоон соёлыг түгээн ажиллахаар төлөвлөөд байна.
Бид энергийн ундаа, алкохолгүй ундааны ангилалд Solar Power брэндийг Монголд нийлүүлж байна. Solar power нь эрч хүчээр хангахын тулд зөвхөн байгалийн орц найрлагыг ашигладаг бөгөөд бусад энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээс бага хэмжээний сахар агуулдаг гэдгээрээ онцлогтой.
АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
АПУ ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил болон курс харгалзахгүй өргөн цар хүрээнд зарлагддагаараа онцлог бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх гэсэн маш энгийн шалгуурыг хангасан байх ёстой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн 10 сарын турш амьжиргааны зардал бүхий тэтгэлэг авахаас гадна уг тэтгэлэгт хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах дадлага ажил хийх, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах ба цаашлаад АПУ ХК-нд ажиллах боломжтой болох томоохон ач холбогдолтой юм. Энэ нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим, зорилго(Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх)-ыг бодитоор хэрэгжүүлэх ажил юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд 1500 гаруй оюутан материал ирүүлсэн бөгөөд бид түүнээс шалгарсан 100 оюутнуудтайгаа нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа гарган хамтран ажиллаж байна.
АПУ ХК нь “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 15-р зорилго болох хуурай газрын эко системийг хамгаалах, тэр дундаа биологийн олон янз байдлыг хангахын тулд ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр “Байгаль эн тэргүүнд” төслийг Экологийн Цагдаагийн албатай хамтран амжилттай хэрэгжүүлэв. “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд загас агнуурын зохистой дадал, хэвшил бий болгох, үржлийн үед агнахгүй байх ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, гол, мөрний экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд загасаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх ойлголт, мэдээллийг сайжруулах зорилгоор “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Гео-Экологийн хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-тай хамтран мэдээ, мэдээлэл түгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа мэдээллийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн уг төслийн хүрээнд “Зэрлэг амьтдаа хайрлая” аян зохион байгуулж хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах болон бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорилоо.
Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн 9, 10, 11, 12 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Зэрлэг амьтдаа хайрлая” болон “Үржлийн үед барихгүй” арга хэмжээнүүд нь иргэдийн байгаль орчинтой зөв харьцаж, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, буруу дадал хандлагыг сайжруулж эергээр нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн ажил болсон гэж Экологийн Цагдаагийн албанаас онцолсон юм.