Categories
Төсөл хөтөлбөрүүд Тогтвортой түнш

Тос холбооны БОНЗ-ын мэргэжлийн зөвлөлийн гишүүн 

Уламжлал, өв соёлоо орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан бүтээмжид суурилсан хөдөлмөр хөнгөвчлөх технологийг нэвтрүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, малчдыг тогтмол орлоготой болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Монгол Сарлаг – Гэр Үйлдвэрлэл” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар сарлагийн мал аж ахуй, түүний онцлог шинж чанар, өрхийн үйлдвэрлэлийн боломжийг үнэлэх, саалийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, малчдын хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор Гэр үйлдвэрлэл төслийн 1.0 шатанд Монгол сарлаг төслийн ТЭЗҮ-г боловсруулсан.