Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн урилгаар “Домог” болсон алдарт дуучин Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилгүүд Монголд дууллаа

АПУ ХК-ийн урилгаар Монгол улсын ардын жүжигчин Э.Амартүвшин “Домог” болсон алдарт дуучин Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилгүүдтэй эх орондоо хослон дууллаа.
АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгууллаа.