Categories
Мэдээ мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн 100%-ийн Органикийн хүнс боллоо

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг бөгөөд Mont-Yak брэнд SFCS компаниас 100%-ийн “Органик хүнс”-ний гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

SFCS баталгаажуулалтын байгууллага нь  Энэхүү Олон улсын стандартын шаардлагыг хангасан АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалт хийж буй манай улсын хоёр байгууллагын нэг юм.

 Монгол Улс “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 оноос эхлэн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж эхэлснээс хойш  ХХААХҮЯ-ны “Органик бүртгэл мэдээллийн систем”-д өнөөдрийн байдлаар 593 бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ба Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд: 100% монгол органик хүнс, 95-99% баталгаажсан монгол органик хүнс гэж ангилжээ.

Бид 2023 онд анх баталгаажуулалтаа хийлгэж “Шижилтийн үеийн органик хүнс” тэмдэгээ авсан бол 1 жилийн дараа жинхэнэ органик хүнс болох аудитдаа амжилттай хамрагдаж жинхэнэ “Монгол органик хүнс” боллоо.

Ийнхүү  “Mont Yak“ брэндийн Шар тос, амтат хайлмагийн гурван төрөл олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны органик хүнс юм.