Рубрики
Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл СББ Трейд ХХК Улаанбаатар Тээвэр/Түгээлт Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани

Түгээлтийн жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Мэргэшсэн С ангилалын жолооны үнэмлэхтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Илүү цагаар ажиллах боломжтой
  • Үүрэг даалгаврын биелэлт өндөр
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Хүний нөөц/захиргаа Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Нээлттэй ажлын байр - байршил

Захиргааны туслах ажилтан

Гүйцэтгэх ажил үүрэг:

  • Харилцагчийг угтан авах, мэдээллээр хангах
  • Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Захиргаа, хүний нөөцийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Архивын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежментийн бакалаврын зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших сонирхолтой
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар СББ Трейд ХХК АПУ Трейдинг ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани

Худалдааны төлөөлөгч

Хийж гүйцэтгэх ажил

  • Харилцагчидтай үр дүнтэй харилцаа, холбоотой ажиллах
  • Борлуулалтын төлөвлөгөөний дагуу борлуулалт хийх
  • Харилцагч байгууллагаас захиалга авах
  • Гэрээ хэлцэл хийх
  • Нэмэлт захиалга авах харилцагчийн бүтээгдэхүүнийг хүргэж өгөх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд

Тавигдах шаардах 

  • Хувьдаа машинтай байх
  • Харилцааны ур чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Санаачлагатай
  • Цаг баримтладаг
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл АПУ Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

АУДИТОР

Ажлын байрны зорилго: 

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хангаж, дотоод хяналтын орчныг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • АПУ компани болон охин компаниудын санхүүгийн тайлагналд аудит хийх, алба нэгжийн үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
  • Дотоод аудитын баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг багаар болон ганцаараа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
  • Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжлээрээ их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
  • Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
  • Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.
Рубрики
АПУ Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Хууль, эрх зүй Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

ХУУЛИЙН ЗӨВЛӨХ

Ажлын байрны зорилго:

Компанийн болон бусад хамаарал бүхий компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх. Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйн туслалцаагаар дэмжихэд оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн бизнесийн болон дотоод үйл ажиллагааг хуульд нийцүүлэх
  • Компанийн дүрэм, засаглалын дотоод журмууд, бусад нийтээр дагаж мөрдөх шинжтэй журам, заавруудыг боловсруулах, боловсруулахад оролцох, түгээх, хяналт тавих
  • Гэрээ хэлцлийн загварыг боловсруулах, төслийг хянах, гэрээ байгуулах, батлуулахад туслалцаа үзүүлэх, байгуулагдсан гэрээ хэлцлийн бүртгэл хөтлөх, архивт шилжүүлэн өгөх, гэрээний хэрэгжилтийг хангуулах
  • Компанийн тусгай зөвшөөрлүүд, эрхийн гэрчилгээний хүчинтэй байдлыг хангаж ажиллах, хугацааг сунгах
  • Маркетинг борлуулалтын үйл ажиллагаа, бусад шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах, санал зөвлөмж гаргах

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч, Хуульч зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
  • Англи болон Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн /Outlook, Photoshop, Visio/
  • Хөдөлмөрийн харилцааны хууль дүрэм журмын талаар мэдлэгтэй
  • Дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
Рубрики
АПУ Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

СТРАТЕГИЙН МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго: 

Үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд компанийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, боловсруулах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Стратеги төлөвлөгөөний ерөнхий ажлын төлөвлөгөө хуваарийг боловсруулж санал болгох.

Үйл ажиллагааны стратегийн онооны картын хамтаар боловсруулах.

Бизнес хөгжил болон тогтвортой өрсөлдөх давуу талыг бий болгох зорилгоор бизнесийн түвшний стратегийг боловсруулах замаар байгууллагын стратеги бодлогын түвшинд төслийн багцын удирдлагыг төслийн багцын үйл явц болон хөтөлбөрүүдтэй тус тус уялдуулан ажиллана.

Бизнесийн орчны үнэлгээг боловсруулж, Evergreen стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг холбогдох стратеги хариуцагчидтай хамтран боловсруулах

Компанийн стратегийн хэрэгжилтийг дэмжиж, хянах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Стратеги, Санхүү менежмент, Үйлдвэрлэл-Үйл ажиллагаа, Ложистикийн менежмент, Бизнес хөгжил гэх мэт чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • 1 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • Цогцоор уялдуулан харж, судалгаа, дүн жинжилгээ хийх, системчлэх, дүгнэлт зөвлөмж боловсруулах
  • Англи, Орос хэлний мэдлэгтэй.
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл АПУ Маркетинг/PR Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Шинэ бүтээгдэхүүний жор орц хөгжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулах
  • Хариуцсан категори дээр шинэ жор орц хөгжүүлэлтийн санал санаачлагыг дэвшүүлж, хөгжүүлэн ажиллах
  • Хэрэглэгчдийн амтны мэдлэгийг туршиж, шинэ амт, амталгааг зохион байгуулах
  • Монголын хэрэглэгчдийн шингэн хүнсний амтны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага:

  • Шинжлэх ухаан, Шингэн хүнсний технологи, Хүнсний технологи, Хими, Биотехнологи, Шим тэжээл судлал чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Бизнес хөгжүүлэлт, Шингэн хүнсний үйлдвэрлэл, Шим тэжээл судлалын салбарт 1-с доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Санал гомдол сонсох, стресс бухимдлыг даван туулах, сэтгэл зүйн чанар сайтай.
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл АПУ Маркетинг/PR Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

ЭКСПОРТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • EU/US зах зээлд Компанийн экспортын бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх, Компанийн болон болон брэнд бүтээгдэхүүнүүдийн танигдсан байдал, нэр хүндийг өсгөх.
  • Экспортын борлуулалтын зорилго, зорилт, төслийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Харилцагч байгууллага, дистрибьюторуудтай мэргэжлийн болон урт хугацааны харилцаа тогтоож, хамтран ажиллах. Харилцагч байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай байнгын холбоотой ажиллах.
  • Хариуцсан зах зээлд шинэ харилцагч нарын тоог нэмэгдхүүлэх, худалдан авалтын хэмжээг өсгөх ажлыг зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон улсын худалдаа зэрэг чиглэлээр баклавр ба түүнээс  дээш зэрэгтэй
  • Борлуулалт, маркетингийн, гадаад худалдааны чиглэлээр 1-оос доошгүй жилийн туршлагатай
  • Хэрэглээний програмууд, photoshop, Visio г.м бүтцийн программ, Outlook програмуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Рубрики
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл АПУ Маркетинг/PR Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Открытые вакансии

ИННОВАЦИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанид инноваци авчрах шинэ санал, санаачилгуудыг бий болгох ажлуудыг удирдан зохион байгуулна.
  • Инновацийн төлөвлөгөөг боловсруулж, дараагийн 3-5-н жилийн төлөвлөгөөг хамтран боловсруулна.
  • Ажайл болон уламжлалт төслийн удирдлагыг хослуулан, инновацийн багуудыг удирдан ажиллана.
  • Fail fast and fail smart аргачлалаар ажиллаж, түргэн хугацаанд зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна.
  • Хамтын ажиллагааг чухалчилж, шинэ санаа санаачилгыг хамтран гаргах, компанийн түвшинд инновацийг нэвтрүүлэх дээр голчлон ажиллана.

Тавигдах шаардлага:

Ерөнхий ур чадвар:

  • Бусдаар гүйцэтгүүлэх ажлыг цаг тухайд нь чанартай хийлгүүлэх.
  • Өөрийн санал бодлыг үр дүнтэй боловсруулах, илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой.
  • Өгөгдсөн зорилтыг биелүүлэхийн тулд бие даан ажиллах.
  • Оффисын орчны компьютер, програм хангамж, технологитой харьцах чадвартай
  • Орчин тойрныг ажиглан, хүмүүсийн зан төлөв, хэрэглээний талаар дүгнэлт гаргах
  • Ямагт шинийг эрэлхийлдэг, шинэ чиг хандлагыг байнга хайж байдаг
  • Шинэ зүйлд түргэн суралцагч

Мэргэжлийн ур чадвар:

  • Төслийн удирдлагын тодорхой мэдлэгтэй
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт, старт-ап, инноваци салбарт ажиллаж байсан бол давуу талтай
  • Орчныг ажиглан, судалгаа анализ хийж, дүгнэлт гаргах
  • Багаар ажиллах, багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Тодорхойгүй байдлаас шинэ санааг олж гаргах бий болгох
  • Өөр салбарын хүмүүстэй хамтран ажиллаж шинэ санааг бий болгох, турших
  • Шинэ санал санаачилгыг боловсруулан танилцуулах

Хэлний мэдлэг:

  • Англи хэл ахисан түвшин
  • Орос хэл дунд түвшинд
  • Бусад хэл