Ажлын байрны зорилго:
Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хангаж, дотоод хяналтын орчныг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- АПУ компани болон охин компаниудын санхүүгийн тайлагналд аудит хийх, алба нэгжийн үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
- Дотоод аудитын баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг багаар болон ганцаараа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
- Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих
- Санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх
Тавигдах шаардлага:
- Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжлээрээ их дээд сургууль төгссөн.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
- Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
- Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
- Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.