Ажлын байрны зорилго:
Компанийн болон бусад хамаарал бүхий компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх. Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйн туслалцаагаар дэмжихэд оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн бизнесийн болон дотоод үйл ажиллагааг хуульд нийцүүлэх
- Компанийн дүрэм, засаглалын дотоод журмууд, бусад нийтээр дагаж мөрдөх шинжтэй журам, заавруудыг боловсруулах, боловсруулахад оролцох, түгээх, хяналт тавих
- Гэрээ хэлцлийн загварыг боловсруулах, төслийг хянах, гэрээ байгуулах, батлуулахад туслалцаа үзүүлэх, байгуулагдсан гэрээ хэлцлийн бүртгэл хөтлөх, архивт шилжүүлэн өгөх, гэрээний хэрэгжилтийг хангуулах
- Компанийн тусгай зөвшөөрлүүд, эрхийн гэрчилгээний хүчинтэй байдлыг хангаж ажиллах, хугацааг сунгах
- Маркетинг борлуулалтын үйл ажиллагаа, бусад шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах, санал зөвлөмж гаргах
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч, Хуульч зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
- Англи болон Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн /Outlook, Photoshop, Visio/
- Хөдөлмөрийн харилцааны хууль дүрэм журмын талаар мэдлэгтэй
- Дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай