Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбооны тамирчин, АПУ компанийн агуулахын ажилтан Т.Дэлгэрмөнх 2024 оны 9-р сарын 21-29-ний өдрүүдэд Австрали улсын Мельбурн хотод болох Олон Улсын Сонсголын Бэрхшээлтэй Сагсан Бөмбөгийн Холбооны Ази-Номхон Далайн бүсийн нээлттэй тэмцээнд оролцохоор боллоо. Энэхүү арга хэмжээгээр 2025 онд Япон улсад болох Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Олимпийн наадмын сонгон шалгаруулалт явагдана.
Монгол улсаа төлөөлөөд Австрали улсыг зорьж буй Дэлгэрмөнхдөө амжилт хүсье!
Рубрика: Төсөл хөтөлбөрүүд
Уламжлал, өв соёлоо орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан бүтээмжид суурилсан хөдөлмөр хөнгөвчлөх технологийг нэвтрүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, малчдыг тогтмол орлоготой болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Монгол Сарлаг — Гэр Үйлдвэрлэл” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар сарлагийн мал аж ахуй, түүний онцлог шинж чанар, өрхийн үйлдвэрлэлийн боломжийг үнэлэх, саалийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, малчдын хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор Гэр үйлдвэрлэл төслийн 1.0 шатанд Монгол сарлаг төслийн ТЭЗҮ-г боловсруулсан.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Спирт Бал Бурам ХХК 50 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэхүү 50 жилийн ойн босгон дээр Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа. 2016 оноос хойш хийсэн судалгаанд Монгол улсад нийт 3000 тонн буюу нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гаднын улс орнуудаас импортоор оруулж ирдэг бөгөөд тэдгээр импортын бяслагийн дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц бага, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашиглагдсан байдаг.