Рубрики
Вино Эволюция продукций

Eurasia Spirits Drinks Gold award

2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд ARKHI EXPORT брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоор орж үзнэ үү: https://bit.ly/3xsOMaX

Рубрики
Вино Эволюция продукций

Monde Selection — Gold 2020

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан «Monde Selection» тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. «Aurug», «Evok», «Soyombo» зэрэг брэндүүд «Gold award» шагналыг хүртлээ.

Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.

Рубрики
Вино Эволюция продукций

Monde Selection Grande Gold 2021

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүллээ.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.