Categories
Home Slider - Нүүр хуудас эхлэл

Төгс

АПУ Компани Төгс Төгөлдөр Тунгалаг гэсэн үндсэн гурван үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажилладаг. Энэхүү гурван үзэл баримтлал нь бидний цаашдын амжилт үндэс, оршин тогтнох баталгаа юм.

ТӨГС чанар: Бид бүхий л түвшинд чанарыг эрхэмлэж, хэрэглэгч, харилцагч, хамтрагчдынхаа эрхэм сонголт байхын төлөө ажилладаг.

Бид 100 жилийн турш хэзээд хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт байсаар ирсэн билээ. Ийм урт хугацаанд хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй нь чанарыг эрхэмлэж ирсний үр дүн юм. Дараа дараагийн 100 жилүүдэд ч хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт нь байхын тулд цаашид ч өдөр тутам ТӨГС үзэл баримтлалаа чанд мөрдөх болно.

Бид чанарыг үргэлж сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Манай хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат тутамд олон улсын стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, өдөр бүр бүтээгдэхүүний дээжээс шинжилж чанарыг баталгаажуулдаг.

Бид бүтээгдэхүүний санаа гарахаас эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүхий л шатанд чанарыг эрхэмлэдэг. Манай бүтээгдэхүүн хүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц чанартай байх нь бидний эрхэм даалгавар юм.

ТӨГС үзэл баримтлал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл төдийгүй харилцагч, хамтрагчидтайгаа ажиллах өдөр тутмын хамтын ажиллагаанд ч хамаатай. АПУ ХК харилцан өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямагт анхаарч, дотоод гадаадын тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж ажилладаг.