Монгол улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа-2021” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар туршлага мэдээлэл солилцлоо. Энэ дундаа “Амжилт” гэдэг ойлголтыг энэ үед өөрөөр тодорхойлж цар тахлын энэхүү нөхцөл байдалд эрхэмлэдэг үнэт зүйлстэйгээ уялдуулан арай өөрөөр ойлгох шаардлага бий болж байна. Тиймээс хамтдаа үнэ цэнэтэй хамтын ажиллагааг бий болгоё гэж компанийн удирдлагууд онцолж байв.
Энэ үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Амжилтыг бид энэ амаргүй үед бие биенээ гэсэн сэтгэлээр, хүнлэг энэрэнгүй соёл, бусдыг дээдлэн эрхэмлэх үнэт зүйлсээр тодорхойлох нь зүйтэй. Хүнээ хамгаалсан, хүнээ хөгжүүлсэн, хүн төвтэй менежментийн эерэг үр дүнг бид амжилт гэж харцгаая. Энэ ч утгаараа өнөөдөр бидний хамт олон 10 мянга гаруй харилцагчдадаа чиглэсэн эерэг үр дүн, боломжийг хамтын хүчээр бий болгох арга хэмжээг цахим хэлбэрээр санаачлан зохион байгуулж байна. Энэ цаг үед ч бас бидний хамт олон хэрэглэгчдэдээ ээлтэй бодлого баримтлаж дархлаа дэмжих үүднээс дархлаажуулалтын амин хүнс болох “Сайн” брэндийн “Д” витаминтай сүүгээ компанийн бүх ашгийн үзүүлэлтийг хасч цэвэр өөрийн өртгөөр нь зах зээлд нийлүүлэхээр боллоо.
Харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагсад та бид бүгдээрээ Ковид-19 цар тахалтай тэмцэхийн тулд хариуцлагаа нэмж, хайртай хүмүүсээ хамгаалж, хамтдаа даван туулъя гэж уриалж байна.” гэж онцолсон юм.
Цахим хэлэлцүүлгийг хатуу хөл хорио тавигдахаас өмнө халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулсан ба АПУ ХК-ийн албан ёсны Facebook page /APU Company | Facebook/ болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр хүлээн авч үзээрэй