Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Алтан

Дээдийн дээд сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр нэрлэж , эртний эрдэнэ лугаа төгөлдөр урлан, онги тамгатай зоос шигтгэн, алтан өнгөөр  хөвөөлөн чимж, дээдийн дээд охь спиртийг цэвэр тунгалаг усаар найруулан, эндэнийн шүүлтүүрээр тунгаан шүүж, уламжлал шинэчилэлийг хослуулан бүтээсэн дээдийн дээд төгөлдөр бүтээгдэхүүн.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Мөнгөн

Хүндэтгэлийн сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр ийнхүү нэрлэн,  Их ордоо билэгдсэний учир дээдийн дээдийг дээжлэн урлав. Ариг тунгалаг усаар зохируулан зөөлрүүлж, мөнгөн эрдэнийн гурван давхар шүүлтүүрээр шүүн ихэд эрхэмлэн АУРУГ хүндэтгэлийн сархдаа бүтээв.

Хатуулаг: 36%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Бүтээгдэхүүний мэдээ Мэдээ, мэдээлэл

БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БРЭНДҮҮД

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. Тухайлбал Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүлсэн бол Aurug, Evok, Soyombo зэрэг брэндүүд Gold award шагналыг тус тус хүртсэн юм.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.