Categories
Шагнал Бүтээгдэхүүний хөгжил

Monde Selection – Gold 2020

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан “Monde Selection” тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. “Aurug”, “Evok”, “Soyombo” зэрэг брэндүүд “Gold award” шагналыг хүртлээ.

Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.

Categories
Архи Evok Брэндүүд

Evok архи

Бид дэлхийн нэр хүндтэй Heineken-ний олон улсын багтай хамтран амт чанар, өнгө үзэмжийн хувьд давтагдашгүй Дэлхийд өрсөлдөхүйц тансаг зэрэглэлийн брэндийг Монголдоо үйлдвэрлэхээр 2 жил гаруй хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2014 оны 8 сарын 4-нд өөрийн гэсэн хэв маяг, загвар дизайн, амт чанараараа давтагдашгүй EVOK брэнд анхлан Монголын зах зээлд мэндэлсэн. EVOK брэнд АНУ, Сан Франциско хотноо зохион байгуулагдсан олон улсын архин бүтээгдэхүүний чансааг тодорхойлогч, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “WORLD SPIRIT COMPETITION 2015” уралдаанаас шалгарч дээдийн дээд шагнал болох ХОС АЛТАН МЕДАЛИЙГ хүртсэн.

Савалгаа: 1.75л, 0.75л, 0.75/Cognac/

Спиртийн агууламж: 39.0%

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Бүтээгдэхүүний мэдээ Мэдээ, мэдээлэл

БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БРЭНДҮҮД

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. Тухайлбал Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүлсэн бол Aurug, Evok, Soyombo зэрэг брэндүүд Gold award шагналыг тус тус хүртсэн юм.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.