Өнгөрсөн 3 сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ын дарга П.Батсайхан албаны төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар АПУ компанийн албаны төлөөллүүд компанийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол улс тэртээ 1927 онд БНЧУ-ын чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх шар айраг үйлдвэрлэж байсан түүхийг эргэн дурссан юм. Үүнийг Элчин сайд Ийржи Бродскийн ихэд сонирхон хүлээн авч, АПУ компанийн цаашдын бодлого ирээдүйн төлөвлөгөөний талаар албаны төлөөллүүдтэй харилцан ярилцаж, санал солилцсон юм.
Tag: factory visit
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК-ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл болон экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Элчин сайд Малоныг АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П. Батсайхан, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг нар бусад удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Их Британийн худалдаа хамтын ажиллагаа, түүнд АПУ Компанийн оруулах хувь нэмэр, экспортыг сэргээх талаар санал солилцсон байна.
Өнгөрсөн 12 сарын 27 – ны өдөр АНУ- аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Майкл Клечески АПУ компанийн үйлдвэрүүдээр зочиллоо.
Элчин Сайд Клечески болон бусад албаны төлөөлөгчид АПУ компанийн бүрэн автомат АПУ Ложистик төв, Спиртийн үйлдвэр, Сүүний үйлдвэр болон шар айргийн үйлдвэрүүдийг үзэж сонирхсон ба АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш. Батжаргал, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Даниэл Кау нар холбогдох албаны төлөөллүүдийн хамт хүлээн авч, уулзаж ярилцлаа.
Хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурийг тавьсан Хүнсний манлай үйлдвэр АПУ хувьцаат компани Монголын баг сумдын үндэсний холбоотой хамтран үйлдвэртэй танилцах аяныг 4-р сарын энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 9,10,14,16 –р хорооны иргэд хамрагдаж
- Тус компани хүнсний бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ ?
- Үйлдвэрлэлийн шат дамжлага хэрхэн явагддаг вэ?
- Ажиллах горим, стандарт ямар байдаг вэ?
- Хэдэн төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? зэрэг олон мэдээллүүдтэй танилцаж, өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авч нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүллээ. Автомажсан, шинэ технологийг үйлдвэртэй нэвтрүүлсэн манай компаниар зочилсон иргэд орчин үеийн нэгэн шинэ үйлдвэрлэлийг үзсэндээ сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд хэлсэн юм.