Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 224 тоот “АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрөх тухай” тогтоолоор АПУ ХК-ийн хувьцааг 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэхийг зөвшөөрч, хаалттай хүрээнд Хайнекен Азиа Пасифик Пте.Лтд–д 266,091,981 ширхэг, Монголиан Бэвэриж Инвестментс ХХК-д 55,212,572 ширхгийг тус тус эзэмшүүлэхийг зөвшөөрсөн.
Tag: history
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг АПУ ХК-аас тусгаарлаж, АПУ Дэйри ХХК гэх охин компанидаа энэхүү эрх, үүргээ шилжүүлж, 2017 оны 9-р сарын 22-ны өдөр АПУ Дэйри ХХК-ийг үүсгэн байгуулсныг бүртгүүлсэн
АПУ компани 90 жилийн ойгоо хийж бүтээсэн, шинэчлэн санаачилсан, ололт амжилтаар арвин угтаж байна. Цаашид амжилтаа бататгаж, хүнээ дээдэлсэн ажил үйлээ үргэлжлүүлэхийн сацуу шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа төгс биелүүлэхийн төлөө ажиллах болно.
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы ГИА (GEA) компанитай хамтран сүүний шинэ үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулсан.
Хүүхэд багачуудад зориулсан “Маамуу” брэндийн гадилтай, шоколадтай, цэвэр сүү, олон жимст, алимны шүүс, тоор, гүзээлзгэнэ, нэрсний йогуртыг худалдаанд гаргалаа.
Гэр бүлийн хэрэгцээнд зориулсан “Сайн” брэндийн сүү, тараг, зөөхийг зах зээлд нэвтрүүлж байна.
Шингэн хүнсний салбарт шинэ технологи, стандартыг нэвтрүүлсэн шар айрагны шинэ үйлдвэрийг 15 сарын хугацаанд, мөн агуулахын стандартад дэвшилт гаргасан бүрэн автомат “АПУ Ложистик” төвийг 11 сарын хугацаанд тус тус бүтээн байгуулав.
“Оргилуун” хийжүүлсэн усны брэндийг анх удаа Монголын зах зээлд нэвтрүүлсэн.
Монголчуудын эртний танил “Боргио” шар айраг бүрэн шинэчлэгдлээ.
“Фрутта Актив” жимсний шүүс болон хуванцар савалгаатай шар айраг үйлдвэрлэх савалгааны шинэ шугам ашиглалтад орлоо.
“Чингис Хаан” дээд зэрэглэлийн тансаг сархадыг зах зээлд шинэчлэн нэвтрүүлсэн.
АПУ ХК нь ISO/TS-22202-1 (PAS-220:2008) стандартыг шинээр нэвтрүүлэв.
“АПУ” ХК-ийн ууган брэндийн нэг “Arkhi” брэндийг бүрэн шинэчилж, зах зээлд гаргалаа.
“Болор” брэндийг төрөлжүүлэн, Монголд анх удаа анхилуун жүрж, цангис жимсний амттай сархадыг зах зээлд гаргалаа.
АПУ ХК нь өөрийн үйл ажиллагаандаа Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO-22000:2005, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO-14001 стандартуудыг амжилттай нэвтрүүлжээ.
Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 стандартын гэрчилгээг авсан.
Ус, ундааны үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид иж бүрэн шинэчлэл хийж, жилд 4.5 – 5.0 сая литр бүтээгдэхүүнийг 0.33 л, 0.5 л, 1.5 л, 2 л-ийн хуванцар саванд савлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
“APU Цэвэр ус”-ны брэндийг хэрэглэгчдийн гарт хүргэлээ.
Шар айрагны үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид иж бүрэн шинэчлэл хийж, жилд 20.0 сая литр шар айргийг шил болон ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Архины үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид бүрэн шинэчлэлийг хийж, жилд 5.8 сая литр архийг 0.35 л, 0.5 л, 0.75 л-ийн шилэнд савлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Монголын анхны шилтэй хар пиво “Хар Хорум” болон дээд зэрэглэлийн “Алтан Говь” шар айраг худалдаанд гарлаа.
“Ерөөл” брэндийг зах зээлд гаргав.
Архи, спиртийн иж бүрэн шинжилгээ хийдэг лабораторид дээд зэрэглэлийн хяналт шалгалтын төхөөрөмжийг ашиглах болсон.
Германы KHS фирмийн шар айрагны кизельгур шүүлтүүр болон савлах тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулав.
Архи, пивоны комбинатыг АПУ ХК болгон зохион байгуулж, нийт хувьцааны 51 хувийг төрийн мэдэлд үлдээж, 49 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалсан.
Арвин ургацыг бэлгэдэн “Алтан Түрүү” брэндийг үйлдвэрлэж эхлэв.
Архи пивоны комбинат 1976 оноос эхлэн 5 жил дараалан Улсын тэргүүний үйлдвэрээр шалгарч, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хорооны социалист уралдаанаас шилжин явах тугийг үүрд хадгалахаар хүлээн авч, төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулжээ. Монгол хүн анх удаа сансарт ниссэн үйл явдалд зориулан дээд зэргийн “Болор” архийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.
“Боргио”, “Нийслэл” шар айргийг ЗХУ-ын Эрхүү хот болон Байгаль-Амарын төмөр зам дагуух хот суурингуудад анх удаа экспортолж эхэлжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 10-р тогтоолоор Архи пивоны төв үйлдвэрийг Улаанбаатарын Архи пивоны комбинат (АПК) гэж нэрлэхээр тогтов.
ЗХУ-ын тусламжтайгаар Архи, пивоны комбинатын барилга, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлыг бүрэн дуусгаж, тохируулга, туршилтын ажлыг хийж, 1972 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр БНМАУ-ын Засгийн газрын актаар байнгын ашиглалтанд оруулжээ.
Шар айрагны “Нийслэл” брэндийг худалдаанд анх гаргаж байжээ.
Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор үйлдвэрлэл, үйлчилгээний ажлыг сайн зохион байгуулж, оногдсон үүргээ амжилттай биелүүлсэн учир Архи пивоны төв үйлдвэрийг БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнажээ.
“Алтан Гагнуур” брэндийг худалдаанд анх гаргав.
Шведийн “ALFA-LAVAL” фирмд үйлдвэрлэсэн, цагт 6000 шил шар айргийг шүүж, савлах хүчин чадалтай, механикжсан урсгал шугамыг суурилуулан ашиглалтад оруулснаар шар айрагны чанарыг дээшлүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрджээ.
“Улаанбаатар” архийг худалдаанд анх гаргав.
Хийжүүлсэн амтат ундаа, Жанчивлангийн рашаан савлах цехийг шинээр байгуулжээ.