ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:
“Агуулах, тээвэр, түгээлтийн зориулалттай агуулахыг газрын хамтаар худалдан авах эсхүл удаан хугацаагаар түрээслэх” харилцагчийг сонгон шалгаруулах тухай
Тендерийн зорилго, агуулга:
АПУ ХК нь Ложистикийн үйл ажиллагааг өргөжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун бүсэд буюу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах агуулахыг газрын хамт худалдан авах эсхүл удаан хугацаанд түрээслэх тул санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн шаардлага:
Үүнд:
- 1. СХД-ийн 18, 19, 20, 21 хороо, БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах;
- 2. Тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх (аливаа эрхийн зөрчилгүй хөрөнгө байх);
- 3. Агуулахын барилгын талбайн хэмжээ нь 8000 м2-аас доошгүй буюу 9000 ширхэг поддон бүтээгдэхүүн багтахуйц байх;
- 4. Агуулах нь төвийн дулаан, цахилгаан (800 ква-аас дээш), цэвэр бохир ус, дулаанаар бүрэн хангагдсан байх;
- 5. Барилгын хийц, бүтээц болон гадна, дотор ханыг өөрчлөх боломжтой, төмөр бетон каркас хийцтэй байх. Объектын барилгын материалууд нь агуулахын барилгын шаардлагыг хангасан галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх;
- 6. Агуулахын барилгын цэвэр өндөр 4 метрээс багагүй байх;
- 7. Гадна талбай нь ачилт хийх 2000 м2-аас багагүй байх;
- 8. Агуулахын орц гарц нь урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой байх;
- 9. Обьектын план ба огтлол зургуудад хэмжээсийг нь бүрэн тавьж зурж ирүүлэх;
Тендерийн шалгаруулалтыг Компанийн Тендерийн журам болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн хийнэ.
Тендерт оролцогч нь шаардлага хангасан материалыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийн материалыг хүлээн авч дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор тендерийн хороо хуралдаж шалгаруулалтыг хийнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ажилтны нэр: Хуулийн албаны дарга Э.Солонго
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, АПУ ХК-ийн төв байр, 3 давхарт Хуулийн албаны өрөө;
Утас: 11- 344837 – 321
И-Мэйл: solongo.e@www.apu.mn